Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Москва хотноо самбо бөхийн “Дэлхийн супер цомын тэмцээн” болжээ. Энэхүү тэмцээний 68 кг-ийн жинд барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин Б.Сайнбуян хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээний шүүгчээр Олон улсын хэмжээний мастер С.Орхонбаатар ажиллав.

Самбо бөхийг үндэслэгч А.А.Харлампиевийн нэрэмжит тус тэмцээн нь анх “Москва-80” олимп зохиогдсон жил болж байжээ. Харин удалгүй олон улсын “А” ангилалд багтаж, нэр хүнд, чансаагаараа албан бус ДАШТ хэмээгдэх болсон түүхтэй. Энэ удаагийн тэмцээнд Европ, Ази, Америк тивийн бөхчүүд зодогложээ.

 

Д.Ана