Өнгөрсөн бямба гаригт буюу 2020.02.08-ны шөнө 01:25 цагийн орчимд таксинд явсан жолоочийг боож,  автомашиныг нь унаж зугтсан хэрэг гарсан байна.  Тодруулбал хэргийг 28 настай У, 32 настай А нар бүлэглэн 2020.02.08-ны шөнө 01:25 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Ойн дурсамж амралтын газарт 28 настай эрэгтэй Э-ийн машинд сууж явахдаа хоолойг нь боож, улмаар  автомашиныг нь унаж зугтжээ. 

Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн өдгөө хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажээ. 

Иймд иргэн та болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.