Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. 

"Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын хуралдаанд хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах санал оруулсан. Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явчихсан иргэд буцаж яаж  ирэх вэ гэдэг асуудал тавьж байгаа. Тэдгээр хүмүүсийн гэрийн хаягийг хараад хот руу оруулна гэдэг ч юм уу иймэрхүү асуудлыг нарийвчлан Улсын онцгой комиссоор хэлэлцэн шийднэ. 

Мөн Ерөнхий сайд Япон улсын нислэгийг цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. 

Эдгээр хоёр асуудлыг УОК-ын хурлаар эцэслэн шийдээд, олон нийтэд мэдээлнэ. 
Маргааш бол ажлын өдөр. Төрийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн ажлын цагаа тооцоолж ажиллана. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байгаа" гэлээ.