Суравут Сукпанья хэмээх Тайланд эр гурав хоногийн турш утсаа авахгүй байсан тул найзууд нь санаа зовж гэрт нь очсон байна. Гэрийнх нь хаалгыг удаан тогшсон боловч тайлаагүй тул хаалгыг нь эвдэж оржээ. Гэтэл  37 настай залуу эр ухаалаг утсаа цэнэглэж байхдаа хөгжим сонссоны улмаас цахилгаанд цохиулж нас барсан байна.