"Хэцүү анги"д тоглож олны хараанд өртсөн мисс Б.Бадамцэцэгийн "өөрчлөлт" /фото/
2020/03/16
“Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг хүмүүс эс танина. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, "Анирлагч" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Нэгэнтээ мисс бүсгүй маань "Айл гэрийн ноён нуруу, сайн аав, халамжит хань байхын тулд зөөлөн сэтгэл хэрэгтэй болов уу. Би шалгуур тавина гэж ярих дургүй. Залуус маань ухамсартай болсон шүү дээ. Амьдралаа хэрхэн авч явах, яавал аз жаргалтай амьдрал босгох вэ гэдгээ мэддэг болсон үе. Бүгд мэргэжил, боловсролдоо анхаарч байна. Тэгээд ч хүмүүс зүрх сэтгэлээрээ учирдаг. Хайрлах, дурлах хүнээ захиалж болдоггүй байх аа" хэмээж байсан удаатай. Тэгвэл өдгөө өөрийнхөө мөрөөдлийн залуутайгаа хэдийнээ учирч хуримаа хүртэл нижгэр хийгээд авсан. Хосууд өдгөө хоёр хүүхэдтэй болж, аз жаргалтай бүлийн тоог нэгээр нэмсэн билээ. Ингээд түүний өөрчлөлтийг фотогоор хүргэе.