Коронавирусийн дэгдэлт дөрөвдүгээр сарын дунд үеэс оргилдоо хүрэх магадлалтай
2020/03/19
Ирэх зургаан долоон хоногийн хугацаанд 5.6 сая хүн амтай Дани Улсын 600 орчим мянга нь коронавирусийн халдвар авах магадлал өндөр байгааг тус улсын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлжээ.
Түүнчлэн тус улсын тэргүүлэх судлаач, мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар ирэх зургаан долоон хоногийн хугацаанд өвчлөлийн тоо эрс нэмэгдэх магадлалтай гэнэ. Данийн судлаачдаас гадна бусад улсын мэргэжилтнүүд ч вирусийн дэгдэлт ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр оргилдоо хүрэхээр байгааг анхааруулсаар байгаа юм. Халдварт өвчин судлаач, профессор Йенс Лундгрен “Бидний хийсэн судалгаагаар вирусийн тархалт ирэх сарын дундаас сүүлч хүртэл огцом эрчимжиж, тавдугаар сараас дэгдэлт намжихаар байгаа” гэж онцолжээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх