Хэнтий аймгийн залуус спортын таван төрөлд өрсөлдөж байна
2014/04/03
МЗХ-ны Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос санаачлан, Хэнтий аймгийн сумдуудын нутгийн зөвлөл болон спортын холбоодуудтай хамтран “Алтан цом” Спортын анхдугаар наадмыг энэ сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ.
Энэхүү наадам нь Хэнтий аймгийн залуучуудыг нэгтгэж чадсан анхны том спорт наадам юм. Тэгвэл энэхүү наадам өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд нээлтэд Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид оролцсон юм. Тус наадамд 35 спортын мастер 141 спортын цол зэрэгтэй тамирчид оролцож байгаа юм байна.
Тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн таван төрлөөр өрсөлдөж аваргуудаа ирэх мягмар гаригт тодруулах аж. Маргааш Алдар спорт хороон дээр гар бөмбөгөөр тэмцээн үргэлжлэх бол 6-нд Аварга дээд сургууль дээр сагсан бөмбөг, 8-нд спортын төв ордны А зааланд пиналын тоглолт болж өндөрлөнө.