Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд өсвөр насны хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч хэргийн газарт очих үед тус дүүргийн харьяат, 17 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэсний улмаас амьсгал хураасан байжээ. Хэргийг харьяа цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд насанд хүрээгүй хүнд хий худалдсан аж ахуйн нэгжийг тодруулахаар ажиллаж байна.

Тиймээс худалдаа эрхэгчид хүүхдэд газ зарахгүй байх, эцэг эх асран хамгаалагчид хүүхдээ хаана хэнтэй юу хийж байгаад хяналт тавьж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.