ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /19/
2020/03/27
-Ц.Элбэгдорж: Матаач, долоогчид хаа газар онигооны байх юм-
Экс эрх баригчид суудлаасаа буусан ч дуулиан шуугианы эзэн байх хоббитой болсон бололтой. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас эрэн сурвалжилж байгаа хэмээн хэдэнтээ мэдэгдсэн. Тэгвэл гутлаа тослоод зангиагаа зүүгээд очно оо гээд байдаг тэрбээр эх орондоо өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа.
Монгол иргэдээ тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авч ирэхээр болоход “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” хэмээн жиргэж байсан удаатай.
Түүний хаана байгааг интерполоор байршлыг нь тогтоосон байдаг. Энэ талаар экс Ерөнхийлөгч “Намайг олон улсын байгуулагад хэд хэд матжээ. Дарангуйлагч, алуурчин, талуурчин гээд. CD, flash, зураг. Бүгд гүтгэлэг, кино, эвлүүлэг. Эзэн, эх сурвалж нь танил. Ийм юм манайд ирлээ гээд над руу зарим нь явуулжээ. Шуудан, email-ээр. Матаач, долоогчид хаа газар онигооны байх юм. Хаа сайгүй хөл хорио. Цаас үзэг нийлүүлэх л ажил үлдэх нь. Тулгаатайгаа зам нийлж салж яваагаа бичлээ. Яаж баяжив чи гэж их дайрах юм. Чадлаараа л хариулж байна. Яавал Монгол их болох, ирэх сонгуулиар иргэд, сонгогчид нэр дэвшигчдээс юу нэхвэл зохих. Иймэрхүү сэдэв эргэлүүлээд л” гэсэн юм.
-Дубайд үзэглэсэн Монгол төрийн гэрээ ба Ч.Сайханбилэгийн таван жил-
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу Дубайн гэрээг үзэглэснээс хойш таван жилийн хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд тус гэрээг ашигтай ашиггүй болсон гэх маргаан гарч, АТГ, Аудитын байгууллага болон шийдвэр гаргах түвшинд олон ажлын хэсэг байгуулж шалгасан. Тус шалгалтуудын дүн тийм ч таатай гараагүй юм.
Ийнхүү Дубайн гэрээ байгуулснаас хойш Монголын улс төр, хуулийн шатанд ямар үйл явдал өрнөснийг эндээс уншина уу.
-Х.Баттулга, М.Энхболд хоёр тохирч, 60 тэрбумын хэрэг “гацсан” гэв үү?-
Эрх баригч МАН-д ЖДҮ-гийнхэн, 60 тэрбумынхан гэдэг хоёр хуваагдсан бүлэг бий. ЖДҮ-гийн хэрэг шүүх дээр оччихсон. Сайд асан Б.Батзориг тэргүүтэй, ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнхан хэргийн буруутан болоод байна. Тэднийг шүүн хэлэлцэх хугацаа нь хойшлоод байна. Энэ хэрэгт холбогдсон зарим гишүүний хэргийг тусгаарлан мөрдөн шалгаж, одоо прокурорын шатанд хянагдаж байгаа талаар НПГ-аас мэдээлсэн.
Олон нийтийн хувьд МАН удахгүй болох сонгуульд ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэх эсэхийг анхааралтай ажиглаж байна. Хэрвээ МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ нэр дэвшүүлбэл намд тэр хэрээр хасах оноо ирж таарна. Илүү дэлгэрэнгүйг эндээс
-Ц.Сандуйг батлан даалтад гаргаж, М.Энхболд нартай уулзахыг хориглов-
Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Ц.Сандуйн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын гаргасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал”-ыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэлээ.
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /9/
ТОЙМ:Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /10/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /12/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /13/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /14/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /15/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /16/