Энэ зураг дээрх хоёр эрхэм бол МУГТамирчид.

Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд Хашбаатарын гэр бүлд хөвүүн нь болон мэндэлжээ. Тэрбээр 1995 оноос хойш жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн Монгол улсын нэрийг дэлхийн дахинаа гаргасан тамирчин.

Найданы Түвшинбаяр 1984 оны зурагдугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд долоон хүүхэдтэй айлын отгон нь болж  малчны гэр бүлд төржээ. Тэрбээр Монгол улсын анхны олимпийн аварга, хос медальтан гэдгийг уншигч та бүхэн мэднэ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин билээ. 16 настайдаа бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр нас бөхийн УАШТ-ээс хүрэл медаль тус тус хүртэж байсан гэдэг. Удалгүй тэрбээр Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтнээр тодорч байжээ.

Өдгөө энэ хоёр алдартай эрхэмүүд Герман Улсын Kienbaum төвд  Жудо бөхийн шигшээ багийн эрэгтэй тамирчидтайгаа бэлтгэлээ хийж байгаа юм.

Монгол улсаас Герман улс руу нисэх үеэрээ онгоцонд ийн гэрэл зургаа авахуулжээ. Дэлхийн дэвжээнээ нисдэг тамирчид маань онгоцонд ч дийлнэ ниснэ. Хоёр гавьяат тамирчдадаа бэлтгэлд нь амжилт хүсье.

Д.Ана