Дуучин Ч.Уранхолбоо "Найрамдал зуслангийн элч" болжээ
2020/03/27
Дуучин Ч.Уранхолбоо Олон улсын Найрамдал зуслангийн элч болжээ. Тэрбээр "Найрамдлын Элч боллоо. 5 хөөрхөн охины маань хувьд насан туршийн дурсамж бэлэглэх Эрхэм хүндтэй үүргийг ээж нь авч явах боллоо. Залуу хүний хувьд Нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлан үргэлж шинэ залуу үе,хүүхэд,нийт Гэр бүлүүдийнхээ сайн сайхны төлөө Зүрх сэтгэлээсээ хичээл зүтгэлтэй байх чин хүслийг минь олж харсан Найрамдал Зуслангийнхаа нийт хамт олондоо талархал илэрхийлье.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь 42 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улс дахь хүүхдийн хөгжлийн томоохон төв, хүүхэд бүрийн мөрөөдлийн зуслан гэдгийн хүн бүр андахгүй мэдэх биз ээ.
Найрамдалын элч болсноор хүүхэд, өсвөр үеийнхний төлөөх сайн сайхан үйлсийн төлөө нэгдэн ажиллахаас гадна цаашид хүүхэд, өсвөр үеийнхний боловсрол, хөгжил оролцоог хангахад чиглэсэн олон сайхан үйл ажиллагааг “Хүн бүрт чин сэтгэлээсээ үйлчилнэ” уриатай Найрамдлын хамт олонтой хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэв.
Зочин · 2020/04/05
Нэг л их янз бүрээр зургаа тавьсан хүүхэн дуулаад ч гавихгүй ийм хүүхэн ирээдүй болсон охидуудад нэг их сайн үлгэр үзүүлэхгүй дээ
Aka · 2020/03/30
Mundag busgui amjilt