Мөрийтэй тоглосон этгээдүүдийг саатууллаа
2020/03/31
Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах “Жүр үр” компанийн төв байрны залгаа, найман айлын орон сууцанд нэр бүхий долоон иргэн мөрийтэй тоглож байсныг үйлдэл дээр нь илрүүлж саатуулжээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн зүйл ангиар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж эхлээд байна.
Тухайн иргэд нь мөрийтэй тоглож байсан байрыг тусгай зориулалтаар тохижуулсан аж. Шалгалтын явцад хивсэн доороо нууц зоорь хийж, гадна хэсгээ хянах камерын систем суурилуулсан байсан нь илэрчээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Ард · 2020/03/31
Улсаараа тоглож байгаа дарга нарыг яах вэ өөрийнхөө мөнгөөр тоглож байгаа иргэдээ баридаг юм байж
гх · 2020/03/31
МАН-ын дарга нар казино тоглож болно.Харин жирийн иргэд болохгүй баа..хайяааа