Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөг АН-ын хэлтсийн дарга болжээ
2020/04/13
УИХ-ын гишүүн асан Гаваагийн Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан билээ.
Уг хэрэг одоо ч шийдэгдээгүй л байна.
Тэгвэл түүний ууган хүү Б.Ганхөлөг аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвших нь тодорхой болжээ.
Мөн тэрээр Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, АН-ын Гадаад Харилцааны Хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн байна.