“Залуус хороолол” нэрийг дуулаагүй Монгол хүн гэж үгүй. “MCS” групп халаас нимгэн монголчуудын сэтгэхүй дээр амжилттай тоглож энэ хорооллыг хамгийн хямдхан үнэтэй байр гэж рекламдсаны хүч.

Тэднийх хамгийн хямдхан үнэтэй нь маргашгүй үнэн. Харамсалтай нь дэлхийд хаана ч байхгүй хамгийн жижиг байр. Улаанбаатарын хөлсний байрууд ч ийм жижигхэн биш.
 


Тэд 20.2 метрквадрат байраа 26 сая төгрөгөөр зардаг. Хэрэв энэ байр наран талдаа бол 2-3 сая төгрөг нэмэгдэж 30 саяд хүрнэ.

Хэрэв та энэ жижигхэн байрыг худалдаж авбал гэрт ороод хоёр алхаад буйдан дээрээ суучихна. Түүн дээрээ эвтэйхэн сууж байгаад хоол ундаа идэж уугаад ор руугаа үсэрч ороод унтахаас өөр аргагүй. Үр хүүхэдтэйгээ тоглож дэвсгэр дээрээ хөлбөрнө гэж мөрөөдөж байгаа бол горьдсоны чинь гарз. Найз нөхөд чинь танайд ирнэ гэвэл үүднээсээ буцаахаас өөр сонголтгүй. Гэрт чинь ороод ямар тухтайхан суух газар байх биш...
Мөн хэрэглэгчтэйгээ хийсэн гэрээгээ зөрчдөг аж. Тодруулбал, хоёр жилийн өмнө иргэдээс 2012 оны гуравдугаар улиралд байрандаа ороорой гэж урьдчилгаагаа авчихаад бүхэл бүтэн хагас жилийн дараа байраа бүрэн гүйцэт ашиглалтанд оруулж амжаагүй байх юм. Энэ алдагдлаа тооцох эсэх өдийг хүртэл тодорхойгүй байна.

    
Ийнхүү дэлхийд байхгүй жижигхэн байраараа монголчуудын халаасыг сэгсрээд тэдний сэтгэл ханасангүй. Улаанбаатар хотын амин сүнс болсон гол руу барилгын хогоо хаяж, амь тавьж байгаа Туулын эцсийн амьсгааг нь тасалж буй нь энэ.
 Дэлгэрэнгүйг эндээс: http://news.zone.mn/content/read/5371.htm