Дэлхийн дахинаа тархаад буй коронавирусийн халдвар манай улсад батлагдсан 30 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. 

Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэнээс ХӨСҮТ-ийнхэн коронавирусийн шинжилгээ авав. Тус шинжилгээний талаар ХӨСҮТ-өөс сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн зүйл байхгүй. Хэвтэн эмчлүүлж байсан өвчтнөөс коронавирусийн шинжилгээг авсан. Одоогоор бол батлагдсан тохиолдол байхгүй гэсэн юм.

Энэ талаар Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ “"Сонгдо" эмнэлэг дээр яг одоо энэ асуудлаар ХӨСҮТ-өөс холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа.

Гэхдээ албан ёсны хариу гараагүй байна. Бид мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт дээр тулгуурлаж мэдээлэл өгнө гэдгийг албан ёсоор хэлье” гэлээ.