"Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийжээ
2020/04/14
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хийсэн шалгалт, зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
Нэгдүгээрт, ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан байжээ. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөв.
Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй байсан нь илэрчээ.
Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт. Гэтэл "Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан талаар тэрбээр мэдээллээ. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллахыг шаардлага хүргүүлсэн байна.
Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалт хийж эхэлж байгаа гэв.
Зочин · 2020/04/15
Хувийн хэвшил гэх ямарч хяналт шалгалтгүй зөвхөн мөнгө мөнгө л олж байвал тавараас ямар нэг аргаар бултаж нууж дараад хэн нэгнийг алаад ч хамаагүй ээ ашиг л олъе гэх гажуудсан үзлийг тас цохихгүй бол нийгэм хөгжихгүй ээ. Хүнд хэцүү цагт ажиллагсдад олгох мөнгийг аж ахуйн нэгжүүдэд нь хүртэл олгож байхад даанч увайгүй хүүрнүүд дээ. Ажил эрхлэх зөвшөөрлийг цуцлаад хөрөнгийг нь улсын мэдэлд хураад улс өөрөө ажиллуулах хэрэгтэй. Муу хулгайч нарыг ал алсан ч багадана
Зочин · 2020/04/14
Монос дандаа асуудал үүсгэдэг,тэгсэн хэрнээ үйл ажиллагаа явуулаад л байх юм
Зочин · 2020/04/14
Юун шаардлхга вэ, хаагаач ээ, энэ хүнд үед санаатай эрүүл мэндэд хор хохирол учруулж өайна, бүтээгдэхүүнэ худалдаанаас тат,эрүү үүсгэж шалгаач ,үүнээс бол халдвар тарсан байх магадлхлтай, эрүүл мэндэд бас хортоы