Хувийн сургуулиуд төлбөрөө хөнгөлөх эсвэл дараа жилд шилжүүлэх ЁСТОЙ!!!
2020/04/15
Сурагчдын 2019-2020 хичээлийн жил 2020.06.01-ны өдөр хүртэл теле хичээлээр үргэлжлээд дуусахаар болов. Улмаар 2020.09.01-ны өдөр 2020-2021 оны хичээлийн жил эхлэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор хувийн сургуулийн сурагчдын эцэг эхчүүд сургалтын төлбөрөөс хөнгөлөх, дараа жилд шилжүүлэх саналыг гаргасаар байна.
Өнөөдөр дэлхийн 192 орны 1.7 тэрбум хүүхэд КОВИД-19 өвчний хөл хорионы улмаас сургуульдаа явахгүй байгаа билээ. Үүний нэг хэсэг нь Монгол улсын сурагчид хүүхдүүд юм.
Монгол улсын хэмжээнд 150 гаруй хувийн ЕБС байдаг бөгөөд төлбөрийн хувьд харилцан адилгүй байгаа. Тэдгээр сургуулиудын хувьд теле хичээлээс гадна сургуулийн болон ангийн групп дээрээ шууд дамжуулах хэлбэрээр хичээлээ зааж байгаа. Гэхдээ энгийн үе шиг бүтэн цагаар зааж байгаа сургууль бараг байхгүй.
Өөрөөр хэлбэл сургалт нэгэнт энгийн үе шиг хичээллэхээ больсон тул сургалтын төлбөрийг бууруулах эсвэл тодорхой хэсгийг нь дараа жилийн төлбөрт шилжүүлэн суутгах зэрэг зохицуулалт хийх ёстой болоод байна.
Харин энэ асуудалд салбарын сайд нь эцэг эхийн зөвлөл сургуулийн захиргаатай зохиц гэсэн тайлбар хийж, уснаас хуурай гарч байна.
Өнөөдрийн байдлаар төлбөртэй ЕБС-иудаас аль нь ч төлбөрөө хөнгөлөх, тодорхой хэсгийг нь дараа жилд шилжүүлнэ гэсэн мэдэгдэл хийгээгүй байна. Уг нь нийгмийн хариуцлагын хүрээнд, бизнесийн ёс зүйгээ баримтлаад сургалтын төлбөр дээр уян хатан байдал гаргах ёстойг дуулгаж байна.
Хувийн сургуулийн эзэн · 2020/04/16
Гайгүй байлгүй. Нэгэнт өгсөн бол дуусаа. Манай данс тооцоонд ороод явчихсан шүү дээ.
Зочин · 2020/04/15
Хувийн их дээд сургуулиудын хичээлийг 5 сарын 1-ээс 1 сар хичээллүүлэх хэрэгтэй. Энэ 1 сарын хугацаанд багш оюутнууд уулзаж даалгавар өгөх, авах, шалгалт шүүлгээ цэгцлэх хэрэгтэй байна. Тэгээд ч багш нар онлайн хичээл заана, бэлтгэнэ гээд ажилдаа ирээд хичээлийн бэлтгэлээ хангаад ажилдагаараа ажиллаж байна. Заасан хичээлийн үр дүнгээ хараад кр тооцох эсэхээ шийдмээр байна.
Зочин · 2020/04/15
Энэ асуудалд төр оролцохгүй бол хувийн ерөнхий боловсролын сургуулиуд төлбөрийн 10-хан хувийг нь буцаан өгөх,эсвэл дараа жилийн сургалтын төлбөрт суутгах тухай ярьж байгаа.
Зочин · 2020/04/15
Ter unen Zarim n online.aar zaaj bga murtluu bur tanhimin tulburuu buulgahgui bn shde
zochin · 2020/04/15
ene asuudald tur oroltsohgui bol surguuliud tulburuu guitsed avna geed bna lee zarim neg surguuliig es tootsvol diilenh ni buren avna gehiin