Хотын гадна байрлалтай амралтын газрууд болон фитнесс заалыг нээх чиглэл өглөө
2020/04/15
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийслэлийн иргэд агаарт гарахаар хотын ойролцоо уул, овоо руу амралтын өдрүүдээр ихээр зорих болсон билээ.
Хэдийгээр хорио цээрийн дэглэмтэй байгаа ч агаарт гарч биеийн дархлаагаа сайжруулахыг хүссэн иргэд олон байгаа. Тэгвэл энэ байдалтай холбогдуулан өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд амралтын газар, саун фитнессүүлийг нээх чиглэл өгчээ.
Үүнд:
Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна.
Мөн саун, фитнессүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх ажлыг судалж, хэрхэн арга хэмжээ авах заавар, чиглэлийг холбогдох газруудад өгчээ.
хүннү · 2020/04/15
Тусгааралтын дэглэмтэй хүмүүсдээ анхаарлаа хандуул. Наад нөхдүүд чинь"биологийн зэвсэг" гэсэн үг. Энэ нөхдүүдээс вирус илрэх магадлал өндөр. Боломжтой хүмүүс нь хотоос гарах хэрэгтэй. Хөдөө аав ээж ах дүү нь байдаг бол тэнд очиж хонь төллүүлсэн шигээ эрүүл агаарт уушигаа баясага. Нэг үгээр хэлвэл "тараан байрлах" алхам хийе. Нэг дороо бөөгнөрөөд хэрэггүй. Би маргааш Бурхан халдуунийхаа өвөт очиж хаваржхаар явлаа. Тэнд дүүгийнхээ гадаа гэр барьж ач, зээгээ харангаа хэвтхээс.