Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 27.  Адъяа гараг. Шувуун хушуут одтой, гурван хөх  мэнгэтэй хар луу өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал:  Гал

Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой,, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 22 цаг 58 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.