Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 26, 27-нд ихэнх нутгаар дулаарч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна.


2020 оны 04 дүгээр сарын 26-наас 04 дүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 26, 27, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.