"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг баривчилжээ
2020/05/05
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2020 оны тавдугаар сарын 4-ний үдшийн 22:00 цагийн орчимд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг баривчилжээ.
Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Д.Ариунболд нь 2016-2018 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байв. Түүнийг баривчилсан шалтгаан нь Тавантолгойн ордоос алдагдсан нүүрсний хулгайтай холбоотой бололтой.
"Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэдэг. Нүүрс алдагдсан асуудлаар Ерөнхий сайдын чиглэлийн дагуу 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг.
МХЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, АМГТГ-ын хамтарсан шалгалтын явцад Монгол Улсын гаалиар эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон байна. Мөн энэ нүүрсний хулгайтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний асуудал ч яригдаж магадгүй байна.
Т.Сайхан
Hulgaigh.......... · 2020/05/06
ene nuhriig anh J.MUNKHBAT gishuun tomiluulsan , mash olon huniig ajlaas halj hohirooson dooo...... tuuniihee goriig edleh bh gej naidaya6
МАН ГИШҮҮН · 2020/05/06
UNEN . NUURSNII HULGAI, NUURSNII GEREENEES ASHIG UNAGAJ HULJSUN HESEG BULEG HUMUUS UIH-D BGAA TALAAR 2018 OND MASH IH YARIGDSAN DAA, SN SHALGAH NI ZUV DUU
dash · 2020/05/05
Baterdene gej nuhur holbootoi