Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын УРД ТАЛ-ын авто замын хойд талын зорчих хэсгийг 2020 оны 05-р сарын 09-ны 23:00 цагаас 05-р сарын 11-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэж байгаа.

Зам хаасантай холбоотойгоор хэдийгээр амралтын ѳдѳр ч гэсэн замын ачаалал маш их байна. Яг одоо Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ буюу тѳв зам баруун 4 замаас баруун тийш 21-р хорооллын уулзвар хүртэл үргэлжилсэн нѳхцѳл байдалтай байна.

Мѳн Ѳнѳрийн гудамж буюу 1-р хорооллын арын зам зүүнээс баруун тийш ачаалал ихтэй хѳдѳлгѳѳн үргэлжилж байна. Иймд хѳдѳлгѳѳнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон хѳдѳлгѳѳндѳѳ анхаарал болгоомжтой оролцоно уу.