НӨАТ-ын урамшууллын 2020 оны тавдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 2020 оны тавдугаар сарын 17-ны Ням гаригт “Боловсрол суваг” телевизээр 19:10 цагт орон даяар шууд явагдах билээ.

Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм.

Энэ удаад иргэн та НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өчигдөрийн 17:00 цагаас өмнө Ebarimt аппликейшнд бүртгүүлснээр сугалаандаа хамрагдах боломжтой юм.