Дөрвөн хүүхдийн амийг авсан хэрэгт хэн буруутай вэ
2020/05/28
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан хэрэг өчигдөр гарав.
- Г 11 настай эрэгтэй
- Б 15 настай эрэгтэй
- О 12 настай эрэгтэй
- Б 15 настай эрэгтэй нар өчигдөр 2020.05.27-ны өдөр хөөсөнцөр дээр гарч тоглож байгаад живж нас барсан. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Энэ хэрэгтэй холбоотойгоор албаныхан шуурхай мэдээлэл өгөв. Тухайлбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан.
Үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.
Тэгвэл мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг удаа дараа биелүүлээгүй “Хан Талст” ХХК ямар хүний эзэмшил болохыг нээлттэй мэдээллээс харахад Ш.Бат-Энх гэж хүнийх болж таарлаа.
Гадаад худалдаа, худалдааны төвийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага ийнхүү үйл ажиллагаанаасаа өөр чиглэлээр ажиллаж байгаад ийнхүү хүүхүү эндлээ. Тухайн байгууллага одоо хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Гэхдээ нас барсан балчир үрс эргэж амь орохгүй.
Балчир үрс тоглож байхдаа л тогонд цохиулж, тоглоомын талбайд төмрөөр даруулж, одоо бүр бөөнөөрөө живж нас барж байна. Энэ бүхэн насанд хүрсэн та бидний хариуцагагүй байдлаас болсон. Аваар осол 1 секунд 1 минутанд гардаггүй юм. Асар удаан хугацааны туршид нөхцөл байдал нь бүрдэж дасгасаар үр дүн нь ганцхан хоронд гардаг.
Тиймээс алхам бүртээ болзошгүй эрсдэлээс өөрийн болон өрөөлийн хүүхдийг хамгаална уу.
Зочин · 2020/05/29
НМХ -дарга Эрдэнэчулуунтай хариуцлага тооц уснаас хуурай гарах гэж бусдыг буруутгаж бна
Зочин · 2020/05/28
Зочин · 2020/05/28
Эвий дээ эвий
Энэ үнэн шүү · 2020/05/28
Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас хатавч өмхийгөө тавихгүйгэгчээр хулгайч нар нь албан тушаал ашиглан Соц үеийн хэллэгээр дансны аргаар хулгай хийгээд тарвалзаж байгаа нөхдүүд
irgen · 2020/05/28
Ene kompaniyn zahirlyn ehner narantuya Huuhdiyn tuluu gazrin darga bsn. Shunalaas uur yu ch uguy ene avgai tend bhda ch boloh buhniyg hamaj sordog bsn. Daanch de ene suvdag hunees bol. Huniy hongor urs endeh gej. Ter ulsin baatar geh uul uvgun hshuuliguy hudulddugguy hushuun buural tul sain shalga
Мм · 2020/05/28
Нмхг хянаж байсан бол арга хэмжээ авч чадаагүй дарга Эрдэнэчулуун удирдлагуудыг нь огцоруулах хэрэгтэй
ПҮҮЖ · 2020/05/28
Удаа дараа МХ хяналт шалгалт хийж байсан байна.uil ajillagaag ni zogsooh akt gargaad bhad turiin baiguullagaas ih medeltei han hills company uheese
Zochin · 2020/05/28
Niisleliin MHG darga yu hyanaj baidag bna. Ene talvai niiislleliin gazar yn baigaa biz dee5r
Zochin · 2020/05/28
Энэ чинь аль эртний 6 жилийн өмнөх захирамж байна шдээ. Хороо, дүүргийн Засаг дарга нар нь юу хийж байдаг юм болдоо. Тэдэнтэй хариуцлага ярих хэрэгтэй
Zochin · 2020/05/28
Tuslah hvn garsangui yu
bat · 2020/05/28
Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас хатавч өмхийгөө тавихгүйгэгчээр хулгайч нар нь албан тушаал ашиглан Соц үеийн хэллэгээр дансны аргаар хулгай хийгээд тарвалзаж байгаа нөхдүүд
хариуцлага · 2020/05/28
хятадаас захиалгатай ардчиллыг устгаж хариуцлагатай, дэг журамтай нийгэм байгуулах цаг болжээ. Тэр хан талст компанийг хаиулагад тат. Ажлыг нь зогсоо. Аюулгүй байдлыг хангуул. Хөөрхий хүүхдүүдийн амь насыг тэднээс нэх. Үнэндээ энэ золбин ардчиллаас болж манай ророн арай л дэндүү гамшиг,хохирол амсаж байна даа. АН-г татан буулгаж ардчилал нэртэй бүх зүйлийг устгаж байж тайван амьдарна.
Mongol hun · 2020/05/28
Ene uhel hagatsal, uguirel,gemt hereg,haldvart uvchin,har tamhi,hun amiin buugnurul,utaa, uniar, mashinii buugnurul zereg ni umhiirsun ardchilalaas l bolson. Ardchilaliig ustgaj hariutdlagatai niigem buteen bosgoh heregtei.