Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
2020/05/30
Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тус хорооны дугаар байрны зургаадугаар давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн хэмээх дуудлага 19:00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй "У" нь гурван сартай охин "Т"-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ.
-ТАЛИЙГААЧ БҮСГҮЙ ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ҮЛДЭЭГЭЭД ЦОНХООР ҮСЭРСЭН-
Талийгчийг үсрэхээс өмнө цагдаагийн алба хаагчид нөхрийг нь хүчирхийллийн хэргээр байцааж байсан гэх эх сурвалжийн мэдээлэл ч бий. Мөн хэргийн урьдчилсан шалгалтаар талийгч бүсгүйн гэрээс гэрээслэл бүхий захидлыг олсон гэнэ. Үүнээс харахад талийгаач бүсгүй хүчирхийлэгч нөхрөө гэртээ ирэхээс нь өмнө урьтаж захиа бичиж үлдээгээд, үрээ хувцаслаад зугатах гэж байсан ч, төлөвлөгөө нь бүтээгүй тул эрхгүй цонхоор үсэрч амиа зольсон байж болзошгүй таамаг иргэдийн дунд хөвөрч байна. Цагдаагийн газраас эх үрийн үхэлд холбогдуулан хоёр эрэгтэйг шалгаж байгаа. Магадгүй бүсгүйн гэнэтийн үсрэлт хоёр дахь залуутай холбоотой байхыг үгүйсгэхгүй.
bat · 2020/06/01
Хүний хань таныг ёртөнцийн мөнх бусыг үзэх агшинд ам нь цангаа болуу хань минь гэж аяга бүлээн сүү өгөх үү үхэж байна новш чинь гэж хялайж харах уу гэдэг нь хүний богино амьдрах хугацаанд л үүсдэг
Зочин · 2020/05/30
ивийдээ эх хүн үр хүүхдээ хүний гарт үлдээхгүй гэсэн бодолтой бсн бх тэр хүний охин үрийг сайхан амьдаруулна гэж авч суучаад хэлсэндээ хүрдэггүй новшын залуус элбэг болж хэрэв зодож нүдээд бвл шууд хутга шаа
Зочин · 2020/05/30
Ээ бурхан минь. Ямар эмгэнэлтэй юм бэ? Хүнийг тийм аймшигтай байдалд ортол хүчирхийлдэг хүн хогнуудыг устгаж, зайлуулах хэрэгтэй.Хэлэх үг ч олдохгүй байна. Үнэхээр их харамсаж байна. Хайран бүсгүй.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1. энэ ардчилал нэртэй золбин нийгмийг ус тгаж хатуу ч гэсэн амар амгалан нийгэм бий болгох хэрэгтэй. Тэр хатуу нийгэм нь ном киноноос харж байхад буруу явдалтай хулгайч,хэрэгтнүүдэд л хатуу байсан юм билээ.