217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
2020/06/07
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2020 оны зургаадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал
- ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан.
- Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4,
- Тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. /ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан/
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна.
Монгол Улсад батлагдсан 193 тохиолдол байгаагаа нь 75 нь эдгэрч гарлаа.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх