1994 оны Америкийн радио хитийн шилдэг 100 дууны жагсаалтыг гурван сарын хугацаанд эзэгнэсэн бүтээл бол All 4 One” хамтлагийн “I Swear” дуу. Тус хамтлагийн хоёр гишүүн сүмийн найрал дуунд дуулдаг байсан. Мөн 1994 онд гаргасан “All 4 One” цомог “Billboard hit-200 album” чартыг 11 долоо хоногийн турш тэргүүлсэн түүхтэй.

Түүнчлэн үүгээр ч зогсохгүй 1995 онд “I Swear” дуугаараа “Грэмм”-ийн шагнал хүртэж байсан билээ. Тэгвэл тус хамтлагийн "“I Swear” дууг "UNIVERSE BEST SONGS-2014" наадмын ажиглагч, Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, "Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа нар Билл Хорбактай хамтран дуулжээ.