Карго ачаанд ариутгал хийснээс хойш хоёр цагийн дараа гаалийн бүрдүүлэлт хийн олгохоор болжээ
2020/06/09
Монгол Улсад ирэх карго ачааг халдваргүйжүүлсний дараагаар 21 хоног, эм эмнэлгийн хэрэгслийн 72 цаг тусгаарлан олгох тухай 1106 дугаарт албан бичгийг УОК-оос зургаадугаар сарын 4-ний өдөр гаргасан нь өчигдөр олон нийтэд ил болж, цахим сүлжээнд цацагдсан юм.
Харин нөхцөл байдлаас шалтгаалж, уг албан бичигт өчигдөр өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, карго ачаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийснээс хойш хоёр цагийн дараа гаалийн бүрдүүлэлт хийн, олгохоор болсон тухай Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ.
matilda · 2020/06/09
zochin · 2020/06/09
Ene hodoo oron nutgaas irj bga achaand ariutgal hiih shaardlagatai um uu. Achaagaa avah gej bas l udaan huleeh um. Corona garsan gazraas irj bui achaand l ariutgal haldvarguitelee hiine biz dee.