Махны үнэ түүхэн дээд хэмжээнд буюу ₮20 мянга хүрлээ
2020/06/10
Өнгөрсөн оны наймдугаар сарын 19-ны өдрийн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаанд хандан “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэллээ шүү.
Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар тавихыг хүлээж авахгүй” гэж хэлж байв. Тэгвэл үүнээс яг таван сарын дараа өнөөх сайд нь “Махны үнэд манай яам хяналт тавьж чадахгүй” гээд өөрөөсөө бултуулчихсан. Энэ нь махны үнэ, өсөх үгүй нь надад падгүй гэдэгтэй агаар нэг байлаа. Нэг ёсондоо хар толгойгоо хамгаалж байгаа хэрэг. Ерөөсөө өнгөрсөн оны намраас хойш тогтмол өссөн махны үнэ өнөөдөр дээд цэгтээ хүрэв. Харин үүнд хяналт тавьж зохицуулах албан тушаалтан алга. Засаг толгойлж буй хэд нь сонгууль гээд ухаангүй явна. Засгийн тэргүүн нь энд, тэнд “Ард түмэн намайг хамгаална” хэмээн шоудаж явах хойгуур махны жижиглэнгийн үнэ 20 мянгад хүрлээ. Хэдхэн сарын өмнө Имарт худалдааны төвийг зохиомлоор махны үнийг хөөрөгдсөн гэх шалтгаанаар торголоо гээд л сүржигэнэсэн. Гэтэл өнөөдөр томоохон худалдааны төвүүдэд махны үнэ 20 мянгад хүрлээ. Өчигдөр өглөө хамгийн хямд махтай гэгдэх “Хүчит шонхор” зах дээр хонины мах гулуузаараа 9500, жижиглэнгээр 10500-12500 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн мах 15500-18000, адуу 9000, ямаа 9500, тэмээ 8500 төгрөгийн үнэтэй болжээ. Тэгвэл “Бөмбөгөр”, “Барс” зэрэг худалдааны төвд үхрийн мах 20 мянган төгрөгийн үнэд хүрэв.
Монголчууд 70 сая малтай хэрнээ кг махаа 20 мянган төгрөгөөр худалдаж авна гэж зүүдлээ ч үгүй явсан биз. Хонины гэдэс, дотор 17 мянган төгрөгт хүрчихлээ. Зөвхөн мах гэлтгүй гурил, будаа, хүнсний ногоо, хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд үүнийг анзаарах сөхөө байна уу. Коронавирусийн цар тахлын улмаас иргэдийн орлого үлэмж буурч, худалдан авах чадвар илт багаслаа. Махаа авч дийлэхгүй иргэд нохойн хоол гэгдэх жижиглэнгээр гол зогоож байна. Нөгөө махны үнийн өсөлтийг толгойгоороо хариуцах ёстой Ч.Улаан сайд тань хаана, юу хийж явна вэ. Зуны дэлгэр цагт махны үнэ түүхэнд байгаагүй өндөр үнэтэй болсон энэ үед Засгийн газрын тэргүүн та сонгуулийн шоугаа хойшлуулж, үүнд анхаарлаа хандуулна уу. 70 сая малтай хэрнээ махаа хямд үнээр худалдаж аваад идэж чадахгүй болсон Монголын ард түмэн таны тэргүүлсэн Засгийн газарт F үнэлгээ тавихдаа туллаа. Сүүлийн жилүүдэд хавар, зундаа нийслэлчүүд мах идэж чадахгүйд хүрэх нь. Очсон газар бүртээ попорч явахаар махны үнэд хяналтаа тавь, анхаарлаа хандуул. Энэ бол Засгийн газрын хийх ёстой ажлын нэг.
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН
Зочин · 2020/06/11
Төр малчдад бидний татварын мөнгөнөөс хангалттай өгдөг сүүлд ямааны тоогоор мөнгө өгсөн нөгөө малчид болон төр нь эргээд манийгаа бодох биш бас л авах юм
Зочин · 2020/06/10
ажилгүй ОРК ПОПуудыг дэмжээд байсан ард түмэнд баярлалаа толгойгүй төртэй байх ямар байна даа
Монголын ард түмэн · 2020/06/10
Сонгуулийн дараа 40 000₮ болох нь ээ. Мах, долларын үнийг ченжүүд өсгөж байна. Эрэлт гэж сайхан үгээр халхавч хийсэн сан.хүүгийн зохицуулах хороо, Монгол банк. Ийм санхүүгийн систем Монголыг сөгдүүлнэ шүү. ШӨХЭАХ-чид хаачсан бэ? Төр зусландаа гарсан уу?
Зочин · 2020/06/10
Сайн бна! Дэлгүүр дүүрэн чихэр сахар хийжүүлсэн ундааныхаа үнэ, шимийг харчих! Үнэхээр эрүүл бус. Үнэтэй газрын таваг хоолны үнийг нэг саначих! Ой гутам! Эрүүл органик махандаа төлж о таарна!
Иргэн · 2020/06/10
арчаагүй төрийн эмгэнэл. Өчнөөн сая малтай гэх боловч идэх мах олдохгүй ёстой л
улайрсан УЛААН · 2020/06/10
УЛААН сайд улайрчихаад МАЛАА хөлөөр нь баахан гаргасан, асуудал үүсэнгүүд МАЛ НЯДЛАХ газрыг хилийн дагуу байрлуулчихсан:ЁСТОЙ УЛАЙРСАН ЛУЙВАРЧИН
Зочин · 2020/06/10
Сонгуулийн өмнө бүх юмны үнэ ингэж огцом нэмэгдэж байгаа юм чинь сонгуулийн дараа ч балрах нь ээ, яаж амь зогооноо???.
БОДЛЫН ХУЛГАЙЧ · 2020/06/10
УЛААНТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦ. НОВШ
зочин · 2020/06/10
Зочин · 2020/06/10
Махны үнийг зохицуулахад Төр баригдсадын толгой нь хүрэхгүй тул яах ч аргагүй болсон доо.