Чимээгүй үхэл буюу орон нутгийн замд АВТО ослоор жилд 430 иргэнээ алдсаар байх уу
2020/06/11
Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан хот суурин газрын оршин суугчид зуны дэлгэр цагт хөдөө нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг билээ.
Хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой хууль бус тээвэрлэлт нэмэгддэг. Иргэдэд явах чиглэлийн унаандаа суух нь чухал болохоос тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тээвэрлэлт чухал биш. Тэр бүү хэл, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын унаанд дайгаад явуулчихдаг хэнэггүй хүмүүс ч цөөнгүй. Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослоор эрүүл мэнд, амь, насаараа хүртэл хохирох нь ихэссэн. Иймд уншигчдадаа сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.
Орон нутгийн замд 2019 онд 3700 гаруй тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан гэх судалгаа бий. Үүнээс орон нутгийн замд 390 осол гарч, 430 хүн нас барсан. Нас баралтын 21.5 хувийг нь хувиараа тээвэр эрхэлсэнтэй холбоотой. Тиймээс үүнийг таслах зогсоохоор АТҮТ-ийн хяналтын тасаг, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсүүд хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд Драгон төвийн орчим байнгын пост ажиллуулж байгаа аж.
Хамгийн сүүлийн мэдээнээс дурьдвал УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажлаар явж байсан иргэд зам тээврийн осолд өртөн Дарханы замд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг билээ. Зөвхөн Дарханы замд л гэхэд 2020 он гарсаар 24 хүн энэ зам дээр амиа насаа алдсан болон олон тооны хүн хүнд, хөнгөнөөр гэмтэн эрүүл мэнд болоод эд хөрөнгийн асар их хохирол амсаад байгаа юм.
Иймээс жолооч нар ч үүнд анхаарал сэрэмжээ хандуулан орон нутгийн замд хурдаа тохируулан өөрийн болоод өөрөөлийн амь насаа асран хамгаалах хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Орон нутгийг зорих авто ослоос гадна хөдөө нутгийн иргэд урин цаг ирсэнтэй холбоотой гол хэрэглээ болсон мотоциклиор явж байхдаа амь насаа алдах хэрэг мөн ихээхэн нэмэгдэж байна.
Энэ оны эхний тавдугаар сарын байдлаар мотоциклын ослын улмаас 41 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 39, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон зам тээврийн осол бүртгэжээ.
Мотоциклийн жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ ихэвчлэн хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсний улмаас осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Л.Мягмарбат · 2020/06/12
авто осолд зам буруутай юм уу, жолооч нь буруутай юм уу. шороон замд ч осол гарч л байдан, засмал замд ч осол гарч л байдаг. Замынхаа нөхцөл байдалд хурдаа тохируулж аваар осолгүй явах, бүрэн бүтэн машинаар хөдөлгөөнд оролцох нь жолоочийн үүрэг биз дээ.
БОДЛЫН ХУЛГАЙЧ · 2020/06/12
ЭНХ-АМГАЛАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ. ТҮҮНИЙГ СОНГОХ БИШ ШҮҮХЭД ДУУДАХ ЁСТОЙ.
Зочин · 2020/06/12
хэн үхүүлээд байгаа юм. Үхнэ үү байна уу өөрсдийнх нь сонголт.
Зочин · 2020/06/12
Замаар осол авааргүй явна гэдэг бол цэвэр 100% хувь хүний асуудад шүү дэ.
bat · 2020/06/12
Би олон жил машин барьж ямарч байсан тормос гишгэхдээ арын эрхмээ толиндоо хардаг болсон хүн энэ бас нэг үг шүү та нар минь бусдаа хүндэл тэр нь эргээд таны эрүүл энх явах боломж
хо · 2020/06/12
Ардын Намынхны алны нүх амны нүх хоер алд дэлэм зөрөөтэй.
харамсалтай · 2020/06/12
дарханы ЗАМЫГ 6 САРД АШИГЛАЛТАД ӨГНӨ ГЭЖ АМЛААД Л БАЙСАН. яасан??? 30 жил төр бариад эх орныг минь 30 тэрбум долларын өрөнд оруулж, АВЛИГЫГ төрийн бүх түвшинд цэцэглүүлсэн МАН, ан - Д ОДОО итгэл ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГ АЛГА. сайхан ЯРИНА, САЙХАН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛНЭ, АМ, АЖИЛ НЬ ЗӨРДӨГ ман, ан Д БҮҮ ИТГЭЛ ҮЗҮҮЛ. байнга ХУУРТАЖ БОЛОХГҮЙ. одоо ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ИТГЭЛ ҮЗҮҮЛЖ эх ОРНОО ХӨГЖЛИЙН ЗАМД ОРУУЛАХ БОЛОМЖИЙГ АЛДАЖ БОЛОХГҮЙ
харамсалтай · 2020/06/12
дарханы ЗАМЫГ 6 САРД АШИГЛАЛТАД ӨГНӨ ГЭЖ АМЛААД Л БАЙСАН. яасан??? 30 жил төр бариад эх орныг минь 30 тэрбум долларын өрөнд оруулж, АВЛИГЫГ төрийн бүх түвшинд цэцэглүүлсэн МАН, ан - Д ОДОО итгэл ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГ АЛГА. сайхан ЯРИНА, САЙХАН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛНЭ, АМ, АЖИЛ НЬ ЗӨРДӨГ ман, ан Д БҮҮ ИТГЭЛ ҮЗҮҮЛ. байнга ХУУРТАЖ БОЛОХГҮЙ. одоо ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ИТГЭЛ ҮЗҮҮЛЖ эх ОРНОО ХӨГЖЛИЙН ЗАМД ОРУУЛАХ БОЛОМЖИЙГ АЛДАЖ БОЛОХГҮЙ
Зочин · 2020/06/11
Юу яриад байна. Короно л аймшигтай бусад нь огт хамаагүй