Би өөртөө тулгамдаж буй асуудлаа бичих гэсэн юм. Та бүхэн минь надад зөвлөөрэй, би одоо 25настай нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Нөхөр ч гэж дээ, одоо хүүхдүүд маань 1нас 6сартай. Хадам эгчийнхээ байранд амьдардаг, нөхөр өөр газар ажилладаг. Хагас сайнд орж ирээд бүтэн сайнд явдаг, юу вэ гэхээр манай нөхөр сүүлийн үед их л сонин ааш нь өөрчлөгдөөд байгаа. Хадам ээж маань нөхрийг маань ирэх тоолонд цуг ирдэг. Энэ хоёрын хооронд цаг л явдаг тэгээд өнөөдөр 8цагт гарж байна гэж ярьчихаад 12 өнгөрж байхад ирэхээр нь би орж ирчихээд гадуур тэнээд байгаа юмуу гээд хэлцэн чинь хадам ээж хүүхдээ өмөөрөөд намайг яв гэнээ. Тэгээд би хүүхдээ аваад эгчийндээ ирсэн. Би хоёрын хоёр хүүхэдтэй ганцаараа хэцүү байна гэсэн чинь хадам ээж чиний хүүхдийг хэн харах ёстой юм гэнээ, би бас зүгээр сууж байхаар гээд хүний ширмэл ширдэг оёж байгаа юм.

Нөхрийгөө амарч байгаа үедээ эртхэн орж ирээд хүүхэд хараад өг гэсийн би одоо яах ёстой вэ манай нөхөр хүүхдээ аваад гарч байхад бүр битгий гэж хэлэхгүй ээжийнхээ үгэнд ороод үлдсэн.