БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлал хийж, 30 мянган толгой хонь бэлэглэхээ мэдэгдсэн билээ.

Тун удалгүй манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран Монголын ард түмнээс БНХАУ-д хандивлаж байгаа 30 мянган толгой хонь хэрхэн бүрдэж, эздэдээ хүрч буй талаарх баримтат киног хийхээр болсон. 

Гэвч сонгууль болон коронавирусийн улмаас баримтат кино хойшлогдсон бөгөөд ирэх долдугаар сараас үргэлжлүүлэхээр болжээ.

 Одоогоор хандивын 30 мянган хонины 20 орчим мянган толгой хонийг иргэд, байгууллагууд хандивлажээ. Хятадын талаас хандивын хонийг амьдаар нь авах хүсэлтээ илэрхийлжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН