УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2020.06.24/ эхэллээ. Энэ өдөр бүх нийтээрээ амарч, иргэд саналаа өгөх юм.  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан. Иймд өнөөдөр /2020.6.24/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Гэхдээ жолооч нарыг явган зорчигчдод зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байгаа юм.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, сонгуульд  идэвхтэй оролцохыг уриалж байна.