Ерөнхийлөгчийн баазад гурван тэрбумаар хийгдэх наадам ноёдод нээлттэй
2020/07/03
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг 13-р зуун цогцолборт, зургаан насны морин уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхээр болсон билээ.
Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм байна.
Хамгийн сонирхолтой нь энэхүү наадмыг зөвхөн 16 телевиз л сурважилна. Харин сонин, сайт огт сурвалжлахгүй. Энгийн иргэд ч үзэж болохгүй. Зөвхөн эрх бүхий албан тушаалтнууд л үзэх боломжтой болж байгаа юм.
Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам цар тахал тархаж магадгүй гээд хөл хориог 2020-07-15 хүртэл сунгасан байхад ийнхүү хэсэг бүлэг нөхдөд зориулсан наадмаа хийхээр бэлтгэсээр байгаа нь хачирхалтай.
Үзэгчгүй наадмын хамгаалалтан дээр цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа. Хэнээс хэнийг хамгаалах нь тодорхойгүй байгаа цагдаа нар бүгд баатрын хувцас өмсөж “шившгээ дэлгэх”-ээр төлөвлөөд байгаа. Үүнээс үүдэлтэйгээр “ноёдын наадмын нохой нь хүртэл гоёх гэнэ” гэсэн яриа хүртэл гараад байгаа.
13-р зуун цогцолбор бол Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгынх гэдгийг түмэн олон мэднэ. Тэгэхээр энэ удаагийн наадам ноёдод зориулсан наадам болж таарч байх шиг...
Өнөөдөр бол Монгол эдийн засгийн хүнд цаг үеийг туулж байгаа цаг үе. Улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан. Гэтэл төр улсын наадамд 3 тэрбумыг зарах шийдвэр гаргасан нь хэр оновчтой вэ? Дээрээс нь аймаг сумдууд наадмаа хийнэ. Улс орон даяар хоёр өдрийн баярын арга хэмжээнд хичнээн төгрөг зарцуулахыг таашгүй...
Бүсээ чангалах цаг үед ингээд сул тавиад ноёдын наадам хийж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?
Зочин · 2020/07/06
Сонгуулийн шархаа нөхөх гэж байгаа юм. Юун дэлхийд тоолгох... 100 жилээ жаргалтай сайхан хийвэл барав
Ишлэл · 2020/07/05
"Жэнко, чи хуний зовлонд цадах болоогуй юу" "Тунгалаг Тамир" киноноос иш татав.
Зочин · 2020/07/05
Vnen shuu
zochin · 2020/07/05
Ingej oilgoj ch bas bolohgvi barag 100 jiliin ulamjlaltai bayr naadmiig ene tsar tahliin ve
Зочин · 2020/07/05
эзэн богд чингэс хааны үед төр улсаа байгуулаад
Монгол · 2020/07/05
Манай ихэс дээдэс Ялалтын баяраа тэмдэглэх хөлгүй найрыг Улсын наадмаар далимдуулан хийх гэж байгаа юм байна л даа Ард бид уул нь төв цэнгэлдэхэд очиж наадмын хуушуураа яаж ийж байгаад аваад идчихдэг бас ч гэж баярлачихдаг байлаа Одоо бид Та нарын наадан цэнгэж байгаа Эрдэнэ сум руу чинь ойртвол Цагдаад үхтлээ бороохойдуулна , аягүйдвэл "7-р сарын 1" шиг буудуулна , гоншигноод ч яахав дээ бид 6-р сарын 24 нд Та нарыгаа сонгочихсон , та нарын зол бидний хохь
Зочин · 2020/07/05
Бидний төрт ёсны уламжлал гэж одоо юу байна аа дэлхийд тависан өр үү та ч би ч 40 саяын өртөй таньд байна уу удахгүй газар нутгаа өгөх бус уу
Зочин · 2020/07/04
Нэг муу ковидоос болж хэдэн зууны үүх түүх, ёс уламжлалт Наадамаа хийхгүй байна л гэж байхгүй шүү, заавал хийгээрэй. Тасрах ёсгүй шүү. Дэлхий нийтийг атаархтал хийгээрэй.
Зочин · 2020/07/04
Тэр сургуулиудыг чинь бариад, одоо 3-н ээлжээр ордог сургууль байхгүй болсон гэсэн.
Жирийн иргэн · 2020/07/04
Төрт ёс, хэдэн зуун жилийн уламжлал минь байна да, яалгын үхсэн Наадамаа заавал хийгээрэй.
ZOCHIN · 2020/07/04
ENE NOHOINUUD MONGOLIIG IDEH TOHIROOGOO NUUTSAAR HHIH GEJ TEGEJ BAIGAA YUM.
Зочин · 2020/07/04
Өөр арга бхгүй
zochin · 2020/07/04
U heleh ve estoi Teneg ard tumen dampuu tur Erguu erenhiilugch NAADMAA BOLIOCHEE ZOGSOO
Зочин · 2020/07/03
ZOchin · 2020/07/03
Ard irged vzej bolohgvi yum uu?
Зочин · 2020/07/03
Яадгын яадгын наадмаа хаалттай хийгээрэй. Юм бүхнийг мушгин гуйвуулж байдаг новшнуудыг үл тоо.
Зочин · 2020/07/03
Сайхан юмаа. Ноёд ч юу байхав. Хулгайч луйварчид гэвэл таарах байх
jigee · 2020/07/03
Deer shiidver garsan bl tas. Terbum bitgii hel turiin sangiin yorooliig erguuleh ch yuch bish .ugaasaa jil jiliin naadam jiriin huushuurchinguudad padgui!!!
Иргэн · 2020/07/03
Худалдаачин хүнээр ерөнхийлөгчөө сонгосны үр шим
Зочин · 2020/07/03
ЁРӨНХИЙЛӨГЧ ХЭЭЛ ХАХУУЛЬ ӨРГҮЙ ЗАРДЛАА ХЭМНЭ ГЭЖ ЯРИДАГ МӨРТЛӨӨ ИЙМ БАЯР НААДАМ ӨӨРИЙНХӨӨ ЭЗЭМШЛИЙН ГАЗАРТ 3 ТЭРБУМЫН ҮЗЭГЧГҮЙ НААДАМ ХИЙХ ГЭЖ БАЙГАА НЬ УТГА УЧИРАА АЛДСАН ЮМ БАЙНА ДАА
bat · 2020/07/03
Энэ одоо болимоороо үүний оронд цэцэрлэг сургууль барихсан