Цагдаа барьцаалсан этгээд залилангийн хэргээр шалгагдаж байжээ
2014/04/14
Өчигдөр орой 18 цагийн орчим галт зэвсэгтэй иргэн цагдаагийн албан хаагчийг барьцаалсан хэрэг гарчээ. Буугаар зэвсэглэсэн үл таних этгээд явж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа хэргийн газар очсон байна.
Харин энэ үед нөгөө этгээд нь буу гарган дуудлагаар очсон цагдааг барьцаалжээ.
Үүний дараа тэрээр барьцаалсан цагдааг авч яван Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хүртэл явсан байна. Энэ этгээдийн нэрийг Б гэх мэдээлэл ирсэн бөгөөд тэрээр залилангийн хэргээр эрэн сурвалжлагдсан байсан нэгэн гэсэн мэдээлэл одоогоор ирээд байна.
Нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллан уг этгээдийн үйлдлийг таслан зогсоосон бөгөөд барьцаалагдсан цагдаад ямар нэгэн гэмтэл учраагүй гэж ЦЕГ-ийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Одоогоор сэжигтнийг саатуулан хорьж, хэргийн талаар байцаалт авч байгаа юм.
зочин · 2014/04/16
цагдаа нарын нэг бүрийн ************ хүрэлцээгүй байдаг. тэмүүжин эдгээр зүйлсээ хангаж чадахгүй байж. элдэв дарга цэрэг солиод мөнгө гарздаад байх юм
Зочин · 2014/04/15
tsagdag baritsaalj bga yum cnin hicnneen irgediig ailgan svrdvvlsen boldoo. Muu sain ***iin batsaanuud shorondo orosoi. Tsagda gar buu barisan hvnii uuduus yu hiih yum be tsagda cn bas arda amidraltai shde. Mongoliin tsagdaa orsiin OMON shig bol****or yum da. Iim niigemd vr hvvhed acn zee maani yaj amidrah yum be
Зочин · 2014/04/15
Ene ***** baagii *****saan