Сэнтий зочид буудалд тусгаарлалтанд байгаа иргэдийн орчинд бохир байгаад гомдол мэдүүлэв
2020/08/02
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Таван шарын автобусны буудлын дэргэд байрлалтай Сэнтий зочид буудалд 21 хоногийн хугацаатай тусгаарлалтад байгаа иргэд тухайн зочид буудлын ариун цэвэр, орчин нөхцөлд байдалд сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд илэрхийлэн зургаа нийтэлжээ.
Зураг дээр тусгаарлалтанд байгаа охины бас өөр эх сурвалжийн хөл, гарыг харж байна. Тус буудалд тусгаарлагдсан иргэд тав дахь хоногоосоо юманд хазуулж эхэлжээ. Буудлын ажилтанд мэдүүлэхэд "бид нарыг ч гэсэн ийм юм хаздаг юм аа" гээд тоодоггүй гэнэ. Энэ буудалд тусгаарлагдаж байгаа хүмүүсээс ийм шархтай болсон хүн олон байгаа аж.
Тухайн зургаас харвал Сэнтий буудалд байрлан тусгаарлагдсан иргэд бясаанд хазуулсан байж болзошгүй юм. Түүнчлэн буудлын өрөөнд төрөл бүрийн хорхой, жоом гүйлдэх нь энүүхэнд гэнэ. Үүнээс гадна өрөөний орон доогуур бэлгэвч ч гарсан ирсэн хэмээн гомдол мэдүүлж,ариун цэврийн хувьд бохир байгааг удаа дараа мэдүүлсэн юм.
Сэнтий буудалд байрлаж буй иргэд 50 000 төгрөг, 21 хоногт 1.050.000 төгрөг төлөөд авч байгаа үйлчилгээ нь энэ ийм байж болох гэж үү!!! хариуцах эзэн,холбогдох алба нь цаашид энэ мэтээр байрлуулж буй буудлын чанар стандартыг сайтар шалган сонгон шалгаруулалт хийх хэрэгтэй болов уу.
Иргэн · 2020/08/03
Мөнхчулууны дүү "Сэлэм Догмидынх" байх шүү наадах чинь
зочин · 2020/08/03
УОКомисс руу муу бүгдийг чихэх нь бас учир дутагдалтай, гадаадаас иргэд бид эх орондоо очих эрхтэй, Засгийн газар, УОКомисс муу ажиллаж байна гээд байдаг чадлаараа орилж бахираад иргэдийг турхираад байдаг. Гэтэл энэ олон иргэдийг хүлээн авч тусгаарлах байр болдох буудлууд шаардлага хангахгүй, иргэдийн мөнгийг аваад стандартын дагуу үйлчилгээ үзүүлэхгүй байгаа нь тухайн байгууллагын үүрэг, хариуцлагатай шууд холбоотой. УОКомисс бүх газарт очоод шал шавхайг нь цэвэрлээд, ариутгал хийгээд явах ямар ч боломжгүй.Харин МХЕГазар л ажлаа сайн хийж бэлтгэлийг хангуулах хэрэгтэй.
Зочин · 2020/08/02
Аягүй бол наад буудлаасаа элдвийн халдвар өвчтэй болоод гарах юм байна даа зочид буудал биш 10 20мянгын дэн буурчийн газар юм биш үү анх ирж байсан хүмүүс гайгүй зэрэглэлийн буудал байгаа харагдаж байсан элдэв шавьж хазаж байна гэдэг маш их бохир буудал орчин байна гэсэн үг хүмүүсийн мөнгөн дээр л ажиллаж байгаа юм байна даа
Зочин · 2020/08/02
Эзэн нь бас цаад эзэн нь хэн юм бэ? Нэгэнт тусгаарлалтанд авна гээд мөнгийг нь аваад хүмүүсийг авсан бол ханатал үйлчилгээ үзүүлэх ёстой ш дээ. Манай хувийн хэвшлийхэн гэж нэг мөнгөө авлаа л бол цаашаа харчдаг ёрын хогнууд даа. Эзнийг нь нэг сайн балбаад хаячих өар арга байхгүй ээ. Хэл амаараа хэлж яриад хаданд хашгирсантай адил нэг цуурайтаад л дуусаа.
Зочин · 2020/08/02
Ямар заваан юмбэ. Одоо бясаа байсаар л байгаа юмуу. Энэ мэтийн хогийн буудлуудаа шалгаж хянадаггүй юмуу. Хэн нэгний архидаж хүүхэнддэг буудал юм бишүү. МХЕГ ажлаа муу хариуцлагагүй хийж байна шүү. Энэ гадаадад гацсан иргэдийг мөг ч их залхааж байнадаа. Нислэгээ нэмээд тусгаарлах байр гэж иймэрхүү хэн нэгний шахааны бизнес бясаа жоомны үүр болсон газар байрлуулж байгааг УОК мэдэж байгаа юм болов уу. Ажлаа яаж хийгээд байнаа. Энэ төрд эзэн байна уу. Коронагаар бизнес хийчих юмаа.
багш · 2020/08/02
тусгаарлана гэдэг асуудал ер нь хэцүү байгаа юм шиг. УОК ямар ажил хийдэг юм бэ? Алдаа дутагдлаа их нуух юм аа. Эмчлэх явц, нь сайн байгаа юм шиг байна. Харин энэ тусгаарлах явц нь нисэх онгоцноос эхлээд автобусанд суух, байрлуулах, зочид буудал зэрэг нь болохгүй болоод байх шиг. Олон удаа гомдол цацагдах юм. Дорвитой шийдэж чадахгүй юмаа. Энэ хүмүүс мөнгөө төлөөд орж байгаа. Ирэхээсээ авхуулаад нилээн зардал гарч байгаа мөртөө ирсэн хойноо болохгүй л байна даа. Тусгаарлах байрны хүрэлцээ муугаас авъя гэсэн газарт ямар ч хяналт шалгалтгүй оруулчихдаг юм уудаа.
Зочин · 2020/08/02
Эхлээд хяналт шалгалт хийлгүй оруулчихдаг юм уу. Завхарсан юм бэ.
Зочин · 2020/08/02
Зочин · 2020/08/02
Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээчээ! Энэ буудлыг хариуцсан эрүүл ахуйн байцаагч байх ёстой. Конторосоо гарч хариуцсан байгууллагууд дээрээ очиж хяналтаа тавь.