“Эх, нялхасын эндэж, гэмтэх газар” буюу хариуцлагагүй эмч нарын харгислал…
2014/04/14
Бидний хэлж заншснаар “Эх нялхас” буюу “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хот, хөдөөнөөс эсэн мэнд амаржихаар зорьж ирсэн эхчүүд нүд дүүрэн нулимстай, нүүр дүүрэн гунигтай буцах нь олширчээ.
Тус байгууллагын үүднээс нь эхлээд л хүнд суртал ханхлах бөгөөд танил талгүй нэгэнд бол “хаалттай хаалга” болжээ. Эмч нарынх нь гар мөнгө л өгөхгүй бол хөдөлдөггүй болсон бололтой. Эмчлэгч эмч болоод хүлээн авч буй бусад ажилчдад нь тохирох хөлсийг нь өгөхгүй л бол зорисон хэрэг үл бүтдэг гэнэ. Ингээд тус эмнэлгийн эмч нарын ёс зүй, ичгүүр сонжуургүй болсныг тодотгох нэгэн баримтыг доор сийрүүлье.
Өнгөрөгч 3 сарын 4-нд, СХД-ийн 7-р хорооны иргэн Э.Энхжаргал өрхийнхөө эмнэлэгээс төрөх хугацаа хэтэрсэн, илүү тээлттэй гээд хэвтэх бичиг хийлгэн“Эх нялхас”-ын хүлээн авах тасагт ханджээ. Гэтэл тус тасгийн эмч О.Мөнхцацрал гэх эмэгтэй“ор байхгүй, гадуур эмчилгээ хийлгэж байгаад болохгүй бол эргэж ир”гээд буцаасан байна.
Харин биеийн байдалдаа санаа зовсон Э.Энхжаргал танидаг хүнээрээ яриулан байж 3 сарын 7- ны өдөр тус эмнэлэгт хэвтжээ. Хэвтсэн даруйдаа ургийн бичлэг хэд хэдэн удаа хийлгэхэд эхний бичлэгүүд эрсдэлтэй гарсан боловч тухайн үед амралтын өдрүүд таарсанаас гадна “олон улсын эмэгтэйчүүдийн баяр” болох гэж байсанучраас хариуцаж байсан Хишигсүрэн эмч хайхралгүй өнгөрч, 2-3 хонуулжээ.
Ингээд 3 сарын 10-ны даваа гаригт ирж үзээд орой нь “сэдээх” эмчилгээ хийхээр төлөвлөөд байсан ч эмэгтэй үдшийн 22 цагийн орчимоос өөрөө өвдөж эхэлсэн аж. Өвдөж эхэлснээс нь хойш өглөө 10 цагийн үед төрөх тасаг руу шилжүүлсэн бөгөөд түүнийг төрөх тасгийн Б.Батсайхан гэх эмч хүлээн авч үзээд 12 цагийн усыг нь хагалсан байна.
Усыг нь хагалах үед ногоон өнгөтэй байсан боловч түүнийг үл анзааран Б.Батсайхан эмч савных нь амсар бүрэн нээгдэхийг хүлээсээр 18 цаг болгожээ. Тэрбээр төрөлтийн үйл явцад ар гэрийнхэнд нь ганц ч мэдээлэл өгөөгүйгээс гадна эмэгтэйн бие ядарч туйлдсан байдлыг харгалзан үзэлгүйгээр өөрөөр төрүүлэх шийдвэрийг гаргасан байна. Энэ хугацаанд эмэгтэйг эрсдэлгүй төрүүлэх боломж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар эцэст нь “хавчуураар төрөх” арга буюу хүүхдийг нь хүчээр татаж гаргасан ажээ.
Үүний улмаас хүүхэд бүтэлттэй төрж, хүн болох эсэх нь тодорхойгүй байдалтай, тархиндаа хүнд гэмтэлтэйгээр өнөөдрийг хүртэл буюу сар гаруй хугацаанд ухаангүй хэвээр, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Харин эхийн хувьд маш олон оёдол тавиулж, бие болоод сэтгэл зүйн гүн хямралд орсон байна. Түүнчлэн архаг цус багадалттай хэмээн оношлогджээ.
Ар гэрийнхнийх нь зүгээс тус эмнэлгийн чанарын албанд санал гомдол гаргаад байгаа ч дүгнэлтээ авч чадалгүй өдийг хүргэсэн байна. Тэднийг хариу дүгнэлтээ гаргаж өгөхийг шаардахад хуулийн заалт, хоног хугацаа яриад ер халгаахгүй байгаа гэнэ. Эрүүл мэндийн яамнаас томилогдсон тус чанарын алба нь эмнэлгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, иргэдийн санал гомдлыг хянан хэлэлцэх үүрэгтэй ч өөрсдийн хариуцлага алдсан эмч нарыг өмгөөлж хайцаалсан шийдвэр гаргахаар улайран байгаа нь хэд хэдэн үйлдлээр илэрчээ. Энэ тухайд шаардлагатай гэсэн тохиолдолд ар гэрийнхэн нь олон нийтийн хэрэгсэлээр дамжуулна гэдгээ илэрхийлсэн юм.
Энэ мэт эмч, эмнэлгийн албан хаагчдад ер ёс зүй гэж байна уу? Мөн аймшигтайяа, уул нь хариуцлага алдах эрхгүй хүмүүс чинь эмч нар биз дээ. “Хариуцлага алдана, авлига авна” гэхдээ тангараг өргөдөггүй байлтай.“Эх хүүхдийн эрүүл мэндийн сахин хамгаалья” гэх сүржин урианых нь оронд “ЭХ НЯЛХАСЫН ЭНДЭЖ, ГЭМТЭХ ГАЗАР” гэж бичвээс зохилтой. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
Зочин · 2014/04/16
Za arai ene niitlel shig ii doroi bish bha bi sayhan tursun Shan l amarjsan tertee tergui tsalingaa avaad ajil hj bgad hund avilgal gej yum uvch yadgiin bi 1ch tug uguugui. Ta nar uursduu l mungu ugdug bj gej bodood bgaa bh tiim bish yu shuu ugch bgaa humuusiin l buruu shdee anh**** ni ugchuud olon yum yaridag humuust ni tootsoo hiih heregtei bhaa ta huuhdiiv edgene gedegt naidaj na ulsiin hemjeenii to emneleg shdee
19001973 · 2014/04/16
жолооч танд тээврийн талаар мэдээлэл хэрэгтэй байна уу тэгвэл та манайд ханд бид танд хурдан шуурхай мэдээлэлийг хүргэж тусалья. тээврийн лавлах 19001973
Зочин · 2014/04/16
bi eh nyalhasd turj baisan. Iim bish shuu Neg negniigee muulahaa bolyo. Uneheer sain emch nartai gazar shuu.
Зочин · 2014/04/16
aimar ym be..araichdee ingetlee hvn chanargvi blh gj MONGOLCHUUDAAAA
Зочин · 2014/04/15
hehe chinii erhii huruu yadgiig neg harah ymsan ymar eldevtei huruu ve
Зочин · 2014/04/15
emch nart etgeheer erhii huruunda itge gedeg ug odoo tsagt yag taarah bolson doo