Найз залуутайгаа уулзахаар гарсан бүсгүй 12 давхараас унан амиа алджээ
2020/08/04
Нийслэл хотноо ноцтой хэрэг гарсан нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 25 орчим настай эмэгтэй 12 давхраас унаж амь эрсэдсэн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач бүсгүй найз залуугийнхаа гэрт байжээ.
Бүсгүй гэрээсээ гарахдаа аав, ээждээ найз залуутайгаа уулзахаар гарч байгаагаа хэлжээ. Улмаар хэрэг гарсан шөнө 23 цагийн орчим гэр рүүгээ утасдан “Одоо гарч байна. Тосоод аваарай” хэмээжээ.
Гэвч гэрийнхэнтэйгээ утсаар ярьснаас хойш ердөө таван минутын дараа 12 давхраас унаж буй бичлэгийг ойролцоох байрны хяналтын камераас олдсон аж.
Цагдаагийн газраас талийгаачийн найз залууг баривчлан, уг хэргийг шалгаж байгаа гэв.
Зочин · 2020/08/04
тэр найз залуу нь ямарч хамгаалалтгүй 12 давхарын дээвэр эсвэл ил задгай орчинд амьдардаггүй блтай яахаараа харих гээд гарсан охин өөрөө үсэрцэн юм шиг унана гэж түлхэцэн пм бишүү одооны залуус хар тамхичин гаж донтой болж