"Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая" уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдсан "Universe Best Songs-2014" наадам шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл энэ удаад үе үеийн шилдэг оролцогчид анх удаа нэгдэж, "Universe Best Songs" наадмын тайзнаа дахин дуулж, нөхөрсөгөөр өрсөлдөх гэж байна. 

Авъяастнуудын дуу хоолой, амжилт бүтээлээр Монголчуудаа мялааж, эерэг энерги, эрч хүчээр дүүрэн байлгасаар ирсэн дуу хөгжмийн их өлгий "Universe Best Songs" наадам түүхэндээ нэгэн шинэ хуудас нээж, ийнхүү үе үеийн шилдгүүдийн анхдугаар наадмыг зохион байгуулж байна. Энэхүү наадам 4 үе шаттайгаар явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтын зураг авалт энэ сарын 19,20-нд хийгдэж тун удахгүй үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. 

1-р шат Гадаад дуу
2-р шат Монгол дуу
3-р шат Дуэт дуу
4-р Гала концерт
 гэсэн үе шаттай.

Шалгаруулалтын үеэр хасалт хийгдэхгүй ч гуравдугаар шатнаас шилдгийн шилдэг 15 оролцогчийг тодруулж, Гала концертонд оролцох эрх олгохнээ. Шагналын сангийн хувьд:

Нэгдүгээр байр: "Гран-При" шагналтан 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад үнэ төлбөргүй нэг жил суралцах / сургалтын төлбөр, оюутны виз хураамж, ном сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоол, ирэх очих нислэгийн зардал тус тус багтсан/ 

БНСУ-д “Korea College Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 3.5 жил үнэ төлбөргүй суралцах. / Байр хоолны зардал/ мөн ивээн тэтгэгчийн шагнал/

Хоёрдугаар байр:

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад үнэ төлбөргүй 6 сар сурах эрх. / сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоол, ирэх очих нислэгийн зардал тус тус багтсан/

БНСУ-д "Korea College Media Art" урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 6 сар үнэ төлбөргүй суралцах / Байр хоолны зардал багтсан / мөн ивээн тэтгэгчийн шагнал

Гуравдугаар байр:
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад 3 сар үнэ төлбөргүй хэлний сургалтанд хамрагдах эрх. / Сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоол, ирэх очих нислэгийн зардал тус тус багтсан/ 
БНСУ-д "Korea College Media Art" урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 6 сар үнэ төлбөргүй суралцах / Байр хоолны зардал багтсан / мөн ивээн тэтгэгчийн шагнал

Сонирхуулахад өнгөрсөн 5 жилийн туршид үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байсан хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар энэхүү онцлог шалгаруулалтыг хөтлөн хүргэх бөгөөд шүүгч, ажиглагчид үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ.