Н.Энхбаярын суганд хавчуулагдаж НИТХ-ын сонгуульд оролцож буй АН-д эмгэнэл илэрхийлье
2020/09/14
Н.Энхбаярын суганд хавчуулагдаж орон нутгийн сонгуульд оролцохоор болсон АН-д эмгэнэл илэрхийлье. Хоёр намын одоогийн удирдлагууд /Үнэндээ МАХН Н.Энхбаярын мэдэлд ирснээс хойш нэг л хүний нам болсон/ энэ үйл явдлыг ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж, хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна хэмээн тайлбарлав. Гэхдээ МАХН хэзээ ч ардчиллын чиг баримжаатай байгаагүй бөгөөд харин ч өнөөгийн МАН-ын жийрхэж хаясан “хувьсгалт” гэдэг үгийг туг болгон барьж яваа. Дэлхий дээр хувьсгалт гэдэг үгтэй улс төрийн хүчин коммунист, хаалттай, нэг хүний дарангуйлалд орсон улсад л ганц хоёр бий байх. Харин үзэл бодлоо нь барууных хэмээн тунхагласан ч үг, үйлдэл нь ардчиллаас хазайх болсон Ардчилсан намын хуучин лидерүүдийн хувьд байгуулсан нам нь МАХН-д хадаг тавьсан явдлыг харахад гутамшигтай бас гунигтай санагдаж байгаа нь лавтай.
Монголчууд өнөөдрийг хүртэл Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Баабар нарыг ардчиллын баатрууд гэж үнэлсээр ирсэн. Тэд өөрсдөө ч гэсэн. Харамсалтай нь хоёр удаагийн сонгуульд бүрэн ялагдсан шокноосоо болоод улс төрийн нүүдлээ хянаж чадахаа больсон Ардчилсан намын өнөөгийн удирдлагуудад үүнийг бодох сөхөө алга. Хүчтэй сөрөг хүчин хэмээх гоё үг нь стратегийн ямар том алдаа болж буйг тэд мэдэхгүй байна. Ардчилсан нам НИТХ-ын сонгуульд МАХН-тай нэгдэж орсноор Ардчилсан намын эрэмбийг тэр хэмжээнд буюу УИХ-д суудалгүй, сонгуулиар л амь орж, ашиг хонжоо хайдаг, нэг хүний намтай адил түвшинд аваачив. Уг нь УИХ-ын сонгуулиар ингэтлээ ялагдах юм гэж тооцоогүй ч ямар ч байсан тэд парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхүйц 11 суудалтай, тус намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчтэй улс төрийн хүчин болсон. Гэтэл НИТХ-ын 45 хан суудлын төлөө нэг хүний суганд хавчуулагдаж орох хэмжээнд очтолоо доош орж байгаа нь Ардчилсан намд хүч биш удирдан чиглүүлэх лидер дутагдсаны баталгаа. Ийм хүчээр сөрөг хүчний үүргийг давуулан биелүүлэх боломжтой юм шүү. Энэ бага хэрэг гээд орхивол цаашид МАХН-ыг яах вэ. Ардчилсан намын хувьд МАХН жинхэнэ шүдний өвчин, хоолой дээр тээглэсэн бүлх болж хувирна. Үндэсний бөхөөр бол түрүүлж ам авах эрхтэй аварга хүн тэр доор эрэмбэтэй улсын начинтэй өөрөө очоод золгочихлоо. Золгооноос хэн хаях вэ. МАХН-тай эвсэж сонгуульд орно гэдгээ нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа улсын эрх ашгийн төлөө ийм улс төрийн шийдвэр гаргаснаа хэлсэн. Гэхдээ АН, МАХН эвссэн одоогийн нөхцөлд Монгол Улс байтгугай Ардчилсан нам ч хожихгүй нь тодорхой. Ганцхан Н.Энхбаяр ба МАХН л хожно. Эвсэл гэдэг үнэндээ хариуцлага хуваагдах, хоёр эзэнтэй явах улс төрийн заль байдгийг сүүлийн 30 орчим жил монголчууд ханатлаа харж бас хаширсан болохоор ингэж эрээвэр хураавар эвслийн төлөө саналаа өгөх нь юу л бол.
Ер нь бол эвсэлд урьсан АН-д ч, хүлээж авсан МАХН-нд ч сонгогчдын итгэлийг хүлээх манлайлагч гэвэл өнөөдөртөө лав алга.
tumen.mn
Altantsetseg · 2020/09/16
Ene batvvl metiin hvmvvs dahij mongoliin turd bvv gai boloosoi bilee ene zasag tur bga bvh bololtsoogoo daichilj ajillaj bna
Altantsetseg · 2020/09/16
Enhbayar muu vheents er hugshun yashka odoo bolio ve ni ungurcheed bhad ardchilsan namaar togloom hiij bna ardchilsan nam ee chaawaas hahaha ha ha ha
Зочин · 2020/09/15
Ардчилалаар далимдуулан ардчилагчид ажилгүй болгосон хүмүүсээ хятад руу наймаанд явуулж баахан хятадуудыг Монгол улсад оруулж ирсэн хөгийн муу хулгайч Э.Бат-Үүл Цихуа Элбэгдөрж өмхий муу амт Баабар Даяа Ганболд нарын нүгэлт бодолоор Монгол Улс хятадуудаар дүүрсээн. Одоо харин Лодойсамбуу гэгч пизда нь хятад ч юмуу хужаархуу хэлээр чалчиж их эзэн хааныхаа бармилыг шал руу чулуудахыг харлаа. ТҮЙ ПИЗДА АРДЧИЛАГЧДЫГ УСТГАЖ АРИЛГААГҮЙ ЦАГТ МОНГОЛ УЛС МОНГОЛ ХҮН ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ
Зочин · 2020/09/14
Ардчилалаар далимдуулан улс орноо ард түмнээ худалдаж баяжигсад ялангуяа хулгайч ардчилагчдын улаан хамгаалагч NTB түүний сэтгүүлч Лодойсамбуу гэгч нь их эзэн хааныхаа зургийг буулган хаяж хятадаар баахан гуцсан гэхийн. Энэ ч одоо эрлийз л бол АН-руу гүйгээд л АН нь ч яасан олон эрлийзтэй юмбэдээ? Саяхан нөгөө хулгайч луйварчин С.Баярцогт өөрийгөө хятад гээд ЛЯО ШУАЙ гэнэ үү нэртэй болсон байсан гэнэ гэж гарсан байсан. Ардчилал ардчилагч пиздануудтай МАХН хамсдаг нь л харамсалтай байна. Харин АРДЧИЛАЛ АРДЧИЛАГЧ НАРТАЙГАА ХАМТ МӨХӨЖ СӨНӨВӨЛ ТААРНА
Зочин · 2020/09/14
Зааа больдоо Салга саарал Э.Бат-Үүл тарваган Элбэгдорж Монголын төр лүү дайрсан олоон эрлийзүүдийн толгойлогч Даяа Ганболд өмхий бөгөад муу амт пизда Баабар нтрийг нээг их ардчиллын баатар гэж ирээд л зуйрч гэнэ.Одоогийн байдлаар харвал АРДЧИЛАЛ ГЭГЧ ЧИНЬ ЁСТОЙ Л НЭГ ДЭНДҮҮ ДАВАРСАН ХУЛГАЙЧ ХОГ НОВШЫН ТОГТОЛЦОО ЮМ ДАА. тэгж л харагдаад байна тэхээр тэр баатарууд чинь дандаа хугай хийлтийн баатарууд юм биз дээ. Ямар олигтой юм нүд аниж байгаа биш дээ? хулгайч лалар тогтолцоо болох ардчилалтайгаа ардчилагчид арилж тонилж л байвал болж цаашаа л биз. Эмгэнээд мэмэгнээд нтр-ээ больж үз зүгээр харинч алгаа таш.