"ГЭГЭЭН МУЗА-11" олон улсын театрын их наадамд 80 гаруй уран бүтээлчид өрсөлдөнө
2014/04/17
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "ГЭГЭЭН МУЗА-11" олон улсын их наадмын хэвлэлийн бага хурал 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнөөдөр 11:00 цагт “Blue Sky Tower”-ын 2 давхрын ТОПАЗ танхимд боллоо.
Хэвлэлийн бага хурлын үеэр хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болон драмын урлагт хайртай хэн бүхэнд зориулан энэ жилийн наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Гэгээн Муза” академи нь “Гэгээн Муза - 11” олон улсын драмын урлагийн наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улсын драмын эрмийн театртай хамтран зохион байгуулж байгаа аж. Энэхүү наадмын “Улаан хивс”-ний баяр 2014 оны 05 сарын 12-19 Чингисийн талбайд 19.00 цагаас болох бол Соёлын төв өргөөнд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 20.00 цагаас болно хэмээн товоо зарлалаа.
Наадмын “Нэг хүний жүжгийн төрөл”-д зочин шүүгчээр АНУ-ын Төрийн департиментийн харъяа Олон Улсын Театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюссер Элизабет Хесс,’ Драмын жүжгийн төрөл”-д ОХУлсын улсын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тувагийн найруулагч Сюзанна Ооржик нар ажиллахаар болжээ. Мөн энэ удаагийн наадмаас эхлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд экспертийн баг ажиллана гэв. Энэ багт ССАЖЯамны төлөөлөл, дэмжигч байгууллагын төлөөлөл болон орон нутгийн театрын төлөөлөл бүрдэж ажиллах юм байна.
Энэ жилийн "Гэгээн Муза-11” наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл” “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл -ийн нийт 21 жүжгийн 80 гаруй уран бүтээлчид өрсөлдөнө.
Драмын жүжгийн төрөлд:
УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”
Х'ТҮЦ” бүтээл “Сэрүүн хасын нууц”
В!аск Вох театрын бүтээл “Сандлууд” Египтын “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”
Дуулалт жүжгийн төрөлд:
Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
Дорнод аймгийн ХДТеатрын бүтээл “Ван хүний үр”
Увс аймгийн ХДТеатрын бүтээл “Ээрэн хүрээ”
Классик мюзикп” продакшний бүтээл “Ромео Жульетта”
ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатарын домог”
Хүүхдийн жүжгийн төрөлд
УДЭТеатрын бүтээл “Норовын намтар" ҮДБЭЧуулгын бүтээл “Эрх цагаан унага”
Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
“Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”
Нэг хүний жүжгийн төрөлд
“Тэнгэрийн аялгуу” /Монгол/
Наташагийн мөрөөдөл” /Монгол/
“Солиорол” /Монгол/
“Бичлэг” /Монгол/
“Шүтээн гэмээр диван” /Монгол/
“Хүний дуу хоолой” /Тува/
“Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.
Сонирхуулахад "Гэгээн Муза 10” наадмын Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдоос гарсан саналын дагуу театр урлагийн шүүмж судлалыг хөгжүүлэх зорилгоор Театр-Муза блогийг шинээр нээн ажилуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ.
www.URLAG.mn