“Барс”-ын жимс, ногоо шавартай шалаар дамжиж танайд ирдэг
2014/04/18
Нийслэлчүүдийн дийлэнхи хувь нь “Барс” захаас хүнсний хэрэглээгээ хангаж байгаа. Уг нь хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа зах дээд зэргээр эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр нөхцөлд ажиллах ёстой.
Гэтэл “Барс” зах хогондоо дарагдаж ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчинд наймаа эрхэлж байна. Тэр дундаа “Барс” зах нь жимс, жимсгэний худалдаа эрхэлдэг. Жимсийг ихэвчлэн иргэд шууд хэрэглэдэг.
Гэтэл өнөөх жимсийг нь наймаачид бохир шалан дээгүүрээ өнхөрүүлж, шидэлж байгаа нь иргэдийг бухимдахад хүргэж байна. “Барс” зах нь бөөний болоод жижиглэнгийн гэсэн 2 хэсэгтэй. Жижиглэнгийн лангуунууд хүний нүднээ ил зам дагуу байрладаг учраас зарагдаж байгаа бараагаа цэвэрхэн орчинд худалдаалж байгаа мэтээр харуулна. Тэгвэл нэг жимс энэ лангуун дээр ирэхийн тулд бөөний агуулахыг дайран өнгөрдөг. Гэтэл бөөний агуулах нь хүнсний бүтээгдэхүүн байлгахын эцэсгүй бохир харагдаж байна. Эндээс гарсан жимс жимсгэнээр нийслэлчүүд хооллож байна гэхээр эрүүл ахуйн нөхцөл байдал ямар шатанд байгааг харж болохоор.
“Барс” худалдааны төв бол хүнсний бүтээгдэхүүний бөөний зах. Энд бусад захыг бодвол харьцангуй хямд үнэтэй жимс, жимсгэнэ худалдаалагддаг учраас хүнсний дэлгүүр, ихэнх худалдааны газрууд эндээс бараагаа татна. Нийслэлийн өнцөг булан бүрт тараагдаж байгаа учраас нийслэлийн хүн амын хэрэглэж байгаа жимс бүгд үүгээр дамжиж байгаа гэхэд хол зөрөхгүй. Хүний нүдэнд ил харагдахгүй учраас бөөний агуулахууд яг ийм төрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тэд мөнгө л олж байвал бусад хамаагүй гэж боддог бололтой.
Нэг өдрийн хог нь л гэхэд бүтэн гурван вагон дүүрэх хэмжээнд хүрсэн байна. Дээр нь энэ хавиас үнэртэх үнэр нь хамар сэтлэм аймшгийн үнэртэй. Яг энэ хэсэг нь бөөний лангуунуудтай хил залгаа оршино. Үүгээр алхах хүмүүс ч хэнэг ч үгүй дээгүүр нь явж одно. Бохир дээгүүр гишгэлсэн хүмүүс лангуунуудад орж худалдаа эрхэлнэ. Ингээд харахаар даанч заваан нөхцөлд бидний хэрэглэж байгаа хүнсний гол бүтээгдэхүүний бөөний худалдаа явагдаж байна.
Микки
Зочин · 2014/04/21
Bars-n Amarbat guai oroo mongotei bolj baival busad ni yax ni er xamaagyi gedeg uzeltei xun dee. ter ch bur dabarch tureese l nemne ashigaa l bodno uu gexees oor ter-nd padgyi bx aa. ter ch xog-n nobsh shuu. zobson turesiinxniig daramtalj bayajdag gaxai bga yum sain bulaig ni gargax xeregtei. tureesel****d ****uul amidrax-n erxer l ter muug-n xogiin xujaagiin dagz shig yumand naimaagaa xiij bgaa uls tures-g ni abchixdag baij noztsol-g ni saijruulj chaddagyi ter Nobsh-n gar-n omchig ni xuraax xeregtei sh dee.
Зочин · 2014/04/20
ezen n gej archaagui amitan bdag bh. haah heregtei
Зочин · 2014/04/19
Za bas arail heternee ene chine bas
Зочин · 2014/04/19
ter ch unen shjuu
Зочин · 2014/04/19
ter ch unen shjuu