Ерөнхий сайд  Н.Алтанхуяг өчигдөрийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  Түүний мэдээлж байгаагаар  бол  манай улсын  эдийн засгийн үзүүлэлт нааштай гарсан бөгөөд  амьдрал сайхан  байгаа гэх. Түүний хэлж байгаагаар манай улсын эдийн засагт нааштай байгааг хэд хэдэн үндэслэлээр хэлж байсан бөгөөд  тэдгээр нь  эдийн засаг сайжирсан гэх баталгаа үнэндээ биш гэдгийг  эдийн засагчид ч хэлж байгаа.  Тухайлбал:

Олон улсын валютын сангаас гаргасан дэлхийн эдийн засгийн чиг хандлагаас харахад манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 11.7 хувь байсан бол энэ онд 12.9 хувьтай гарах төлөвтэй байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.  Харамсалтай нь энэ бол зөвхөн таамаг төдий зүйл бөгөөд  салхи хаашаа ч эргэж болзошгүй тул  эдийн засгийн хүндрэл үргэлжлэх магадлалтай.  

Инфляци өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурсанүзүүлэлттэй гарсан байна. 2013 оны нэгдүгээр улиралд 3.6 хувь байсан бол 2014 оны нэгдүгээр улиралд 3.5 хувь болж буурсан гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тэгвэл  инфляци  өчүүхэн хэмжээгээр буурсан нь гадаад худалдааны алдагдал эрс буурсантай шууд холбоотой.  Гадаад худалдаа бурсан шалтгаан нь ы ам.долларын  өсөлттэй шууд холбоотой юм.  Тодруулбал  шадаад худалдааны алдагдал энэ оны эхний гурван сарын байдлаар 9.1 сая ам.доллар байна. Өнгөрсөн оны мөн үед гадаад худалдааны алдагдал 395.8 сая. ам.доллар байсан.  Энэ нь ам.долларын өсөлттэй шууд холбоотойг гэрчилж байгаа хэрэг юм.  Тэгэхээр  Ерөнхий сайд өөрийн сайндаа бус ам.долларын өсөлтөд анхаарал хандуулаагүй нь  ийнхүү гадаад худалдаа буурч,  инфляцид нөлөөлсөн бол таарч байгаа юм. Зөвхөн энэ хоёр жишээ Ерөнхий сайд олигтой хийж чадахгүй байгааг  баталж байна .

Тэгвэл  энэ жил улсын орлого  тасрах нь тодорхой болчихоод байгаа. Харин их хэмжээгээр үү, бага хэмжээгээр үү гэдэг нь төр засгийн хэр ухаалаг бодлого явуулахаас  шууд шалтгаална.   Ядаж байхад  улсын төсвийн орлого оны эхний улирлын байдлаар 160 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа юм байна. “Хэргийн эзэд” нь Татварын ерөнхий газар 520.9 тэрбумын орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 119 тэрбумаар дутуу буюу 401.9 тэрбумын орлого төвлөрүүлсэн. Гаалийн ерөнхий газар 59.4 тэрбумаар дутуу буюу 302.9 тэрбумыг төвлөрүүлжээ.

Өнөөдрийн байдлаар  манай улсын  данс улаачихаад байгаа  гэдгийг  Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр хэлсэн.

Энэ бүхнээс үзэхэд  АН, МАХН, МҮАН-ын  хэсэг бүлэг нөхдүүдийн нийлсэн  Шинэчлэлийн гэх засгийн газар Монгол улсыг элгээр нь мөлхүүлсэн  улс болгох  бодлоготой байгаа бололтой юм.  Ядаж байхад  салбар хариуцсан сайдууд нь ажлаа олигтой хийлгүй, салбараа нэг мөсөн “булшилж”  байгааг хэрхэн ойлгох вэ?  Үнэндээ  өдрөөс өдөрт иргэдийн идэж байгаа хоолны орц багасаж, өлсөх өдрийн тоо нэмэгдэж байна.   Тэгтэл Ерөнхий сайд та ийм мэдэгдэл хийхээсээ  ичээч.

А.Баярмаа