Өнгөрсөн онд ам.долларын ханш огцом өсч бараа бүтээгдэхүүний үнэ мөн үүнтэй холбоотойгоор өссөн. Энэхүү үнэ ханшийн өсөлт нийгэм эдийн засагт хямралыг бий болгоод байгаа билээ.

Өнөөдрйиг хүртэл ханш тогтворжихгүй өссөөр байгаа нь иргэдийн амжиргааны түвшинд хүчтэй нөлөөлж байна. Ийм үед цалин хөлсөө нэмэгдүүлэхийг хүссэн хүмүүс их байгаа бөгөөд салбар бүрт эдийн засгийн хямрал бий болоод байгаа юм. Өнөөдөр үнийн өсөлтөөс болж нийгэм ядуурч байгаа нь илт.

 

   Ийн эдийн засгийн хүнд байдал бий болсоноор сөрөг үр дагавар их байгаа ба хулгай дээрмийн хэрэг ихсэх болжээ. Мөн хүнсний гол нэрийн барааны үнэ өсч байгаа нь хоногийн хоолоо 10000 төгрөгт багтаан авдаг иргэдэд хүндрэл бий болоод байгаа юм. Өмнө нь 10000 төгрөгт тор дүүрэн юм авч болдог байсан бол өнөө үед 1кг мах л авдаг болсон байна. шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Нийслэлд нийлүүлэх махны нөөц багасч улмаар махны үнэ огцом өссөн.

 

   Гэвч шүлхий өвчний тархалт буурч махны нийлүүлэлт хэвийн болоход өнөөх нэмэгдсэн үнэ ханш буурахгүй байгаа юм. Өнөөдөр үнэ нь өссөн бараа бүтээгдэхүүний үнэ эргэн буух нь битгий хэл улам нэмэгдсээр байна. Энэ нь эдийн засгийн хямралыг уламгазар авах шалтгаан болж байгаа ба эдийн засаг аль хэдийн элгээрээ мөлхөөд эхэлсэний шинж юм. Энэ сарын 16-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 

  Тодруулбал, махны дундаж үнэ энэ сарын 16-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.2 хувь, үхрийн цул мах 5.3 хувь, адууны мах 0.1 хувиар өсч, үхрийн ястай мах 2.3 хувь, ямааны мах 2.7 хувиар буурсан байна. Харин өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул мах 1.6 хувь, үхрийн ястай мах 0.1 хувиар өсч, адуу, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7545 төгрөг, үхрийн /ястай/ мах 8230 төгрөг,

 

   Үхрийн цул мах 10500 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5565 төгрөгийн үнэтэй байна. Энэ мэтчилэн өндөр үнэтэй хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэх нэг хэцүү хэрэглэхгүй байх нэг хэцүү болоод байгаа юм. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ашиг бага, өртөг их байгаа юм. Хэрэглээгээ хэдий тансан ч өнөөх цалин нь хаанаа ч хүрэхгүй амьдралын бол дээшлэхн бус улам л уруудсаар байна. үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна гэх боловч бодит байдал дээр энэхүү хөтөлбөр нь доривтой үр дүн үзүүлэхгүй байгаа. Эрх мэдэлтнүүдийн идэж уух нь ихдэж, иргэдийн тарчиг амьдрал уруу байдлаар үргэлжилсээр буйг тэд харж байгаа ч хараагүй мэт асуудлыг шийдвэрлэнэ хэмээн худал ярих нь энгийн нэг үзэгдэл болжээ. Эдийн засаг болоод иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, эрх мэдлээ зөв зүйлд ашиглах нь тэдний үүрэг.

 

   Энэ мэт хямралыг байдалтай, үнэ ханш цаашид өссөөр байх юм бол төд удалгүй бид эдийн засгийн ихээхэн хямралд орох аюултай байна. Мөн улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг, ихээхэн хэмжээний ашиг авах боломжтой, эдийн засагт томоохон дэвшлийг авчирна хэмээгээд байсан уул уурхайн салбар өнөөдөр зогсонги байдалд ороод байна. Тус салбар ашиг гэхээсээ илүүтэйгээр алдагдал өрөнд орсоор байна. Энэ мэт  алдагдалтай зүйлсээс болж эдийн засгийн байдал өгсөх бус уруудсаар байх уу? Зөв бодлого алдагдалгүй ажиллах нь эдийн засагт сайнаар нөлөөлнө. Тиймээс эрх мэдэлтнүүд өөрийн эрх ашгийг бус иргэдийн амьдрал, эдийн засагтаа анхааран ажиллах цаг болсон.

 

Ч.Гэрэлтуяа