Хулхидуулж залхсан Мобикомын 9911тэй дугаараасаа татгалзав
2014/04/19
Байр, машины үнэ хүрдэг гэх мобикомын 9911-тэй дугаарын ханш шалдаа буужээ. “Баячуудын” тодотголтой 9911-тэй дугаараас төлбөрийн чадвартай олны танил эрхмүүд хүртэл хулхидуулж залхсандаа татгалзаж эхэлжээ.
Сангийн дэд сайд асан, “Хас”ын Ч.Ганхуяг 9911-тэй дугаараасаа татгалзхаар шийдсэн тухай өчигдөр жиргэжээ. Тэрээр “Эднийх арай дэндүү хүнийг хулхидах юм. Скайтел, Юнител хоёроос сонгож байгаад баринаа” хэмээж хэдэн зуун лайкаар хулхидуулж тэвчсэн олон хэрэглэгчийг ардаа дагуулжээ.
Зочин · 2014/04/20
yag solij hargdaach chadhgui bj