“Сандэй плаза” худалдааны төвийн өмнөх зам байнга ачаалалтай байдаг. Шалтгаан нь сүрхий том худалдааны төв хэрнээ автомашины зогсоолоо шийдээгүйтэй холбоотой.

Үүдэнд нь буюу авто замын нэгдүгээр эгнээнд дүүрэн машин зогссон байдаг. Энэ нь замын бөглөрөл түгжрэл бий болгож иргэдийн уур хилэнг бардаг гэж хэлж болно.  Тус худалдааны төв байгуулагдаад олон жилийн нүүр үзэж буй. Өнгөрсөн хугацаанд ч одоо ч тэр хавийн замын ачааллын гол бай болж байгаа газар гэж хэлж болно. Ийм том худалдааны төвүүдийг хотоос гадна бариулах, үгүй юм гэхэд эхнээсээ аютомашины зогсоолыг нь шаардах, хянах ёстой байсан. Гэвч манайхан хууль, дүрэм журам гэдгийг цаасан дээр л буулгадаг болохоос  амьдрал дээр хэрэгжүүлдэггүй.  Хот төлөвлөлт, зохион байгуулалт гэж том зүйл бий. Энийгээ л зөв гаргаж бас шийдэж иймэрхүү том худалдааны төвүүдийг хотоос гадагш гаргаж барихыг шаардацгаая.

Г.Гантулга