Ардчиллын тугийг “үнэгүйдүүлсэн” Н.Энхбаяр
2020/10/11
Монгол Улс ардчилсан сонгууль хийж, үг хэлэх, өмчлөх, санал өгөх, сонгох, сонгогдох эрхээ эдлээд 30 жил болж байна. Монголчууд одоогийн МАН, хуучны МАХН-ын эсрэг анх ардчилсан сонгууль болж ардчилал ялж байлаа.
Анхдугаар чуулганы өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат "нэг хүний засаглал зонхилсон биш...дэлхий нийтийн хэлээр парламент гэдэг төлөөлөгчдийн дээд байгууллагын засаглалтай Бүгд Найрамдах Улсын хэлбэрээр оршин хөгжих нь илүү зохистой гэж үзэж " буйгаа илтгэлдээ дурджээ. Чухам энэ цагаас олон намын тогтолцоотой болж өдгөө Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 намтай болжээ.
Эдгээрээс сонгуульд оролцдог гэхээс илүү МАН, АН гэсэн хоёр намд “үйлчилдэг” нь илүү болсон гэхэд буруудахгүй. Бүр байгуулагдсан цагаасаа намын даргаа сольдоггүй, дүрэм үйлчилдэггүй ч намууд бий болжээ. Тухайлбал, одоогийн МАН-аас өрх тусгаарлан МАХН хэмээн нэртэйгээ үлдсэн хэсэг бүлэг хүмүүс бол МАХН. Энэ намыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удирдаж буй. Аливаа улс төрийн намын дүрэмд УИХ болон орон нутгийн сонгуульд нам нь ялагдвал удирдлага нь шинэчлэгдэж, солигддог зохицуулалттай. Улс төрийн хоёр том нам болох МАН, АН ч ийм дүрмээр “тоглож” ирсэн. Тэгвэл намынхаа удирдлагадаа хариуцлага тооцдоггүй, намын дарга нь ч хариуцлага хүлээдэггүй нам бол МАХН. Ийм дүрэм үйлчилдэггүй, нэг хүний нам болсон хэмээн шүүмжлүүлдэг, МАХН-ыг УИХ-д суудалтай нам болгож явсан О.Баасанхүү өнөөдөр АН-ын гишүүн болсон. Тэр Н.Энхбаяртай, МАХН-ыг нэг хүний нам болгохгүй гэж тэмцсэн ч эцэстээ “ялагдаж” МАХН-аас явсан.
Чухамдаа Н.Энхбаярын авлигын асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, оймсдуулснаас хойш улс төрийн “өшөө авах” хүсэлдээ тачаадсаар яваа, МАХН бол зөвхөн өөрийнх нь өмч, нэг хүний нам байх ёстой гэсэн үзлээсээ хэзээ ч “урваж” чадахгүй гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Тиймдээ ч Н.Энхбаяр өөрийнх нь л эрх ашиг хөндөгдөж, өөрөө л ХААН болж байвал хэнтэй ч хаана ч, ямар ч эрх ашигтай гар барьж чаддаг гэдэг нь өнгөрсөн олон удаагийн үйл явдлуудаас харж болно.
Түүний энэ тачаадсан хүсэл өнөөдөр ч ассаар “эзэнгүй” болсон АН-ыг түшиж, гар барьжээ. Ямартай л Н.Энхбаяр ардчиллын үнэ цэнэ, тугийг үнэгүйдүүлж байна хэмээн ардчилсан намын ахмадууд гасалж суухав. Арга ядахдаа ардчиллын партизанууд мэдээлэл хийж, үзэл санааныхаа эсрэг, ардчиллын эсрэг үзэлтэй Н.Энхбаяр, намаасаа урвагчидтай нэгдсэнд нь тэд бухимдаж сууна. 30 жилийн өмнө тэдний хийсэн МАХН-ыг эсрэг ардчиллын сонгуулийг уландаа гишгэж явсан Н.Энхбаяртай нэгдсэнд тэд ичиж байна.
Угаас өөрийн эрх ашгийн төлөө ямар ч туган дор, хэнтэй ч гар барьдаг Н.Энхбаяр орон нутгийн сонгуулиар нийслэлд нэг ч гэсэн суудал авахаар зарим тойрогт Ардчилсан намтай нэгдэж байгаа. Тэрбээр УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон хүүгээ хөтлөн Ардчилсан намын туг барин, улайрч явна.
Ардчиллын төлөөх тэмцэл, анхны ардчилсан сонгууль МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг байсан юм шүү, Ардчилсан намынхаан!
Ардчиллыг, Ардчилсан намыг үзэл бодолгүй, үнэт зүйлгүй болгох зарим нэгний санааг гүйцэлдүүлэгч нь Н.Энхбаяр биш байгаа, Ардчилсан намынхаан!
Зочин · 2020/10/12
Зочин · 2020/10/12
Ардчилал нэрийн дор хуурамч баатар Батүүл нар л бий болж дээ ҮНЭНдээ
Зочин · 2020/10/12
Ардчилалыг ардчилагч нэрт хулгайч луйварчид өөрсдөө сөнөөчихөөд энд тэндээс буруутан хайгаад байхын. Ялангуяа ард олноо буруутган элдэвээр доромжилохоо болиосой муу өгөр шаарнуудаа. Ардчилал гэж байхгүй гэж АНУ-ын ерөнхиылөгч хэлээд байна. Ардчиллаар ал гэж А.Даллас сургамжилсан. Ардчилал ардчилагч нэрт хулгайч нартайгаа сөнөж мөрөж далд ор. Н.Энхбаяр ардчилагчидтай нийлж нэгдэж ардчилал ярьснаараа хэн бэ? гэдгээ харуулчихлаа
Зочин · 2020/10/12
Ардчилал гэж хэн вэ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ нар уу ийм хулгайч нарыг ардчилал гэдэг юмуу мэдмээр юм бна мэдээгүйд нь хэлмээр юм бишүү
Enkhbayar yerunhiilugch · 2020/10/12
Ene hun l mongolyg avrah yum baina doo. Busad ni bagadaad, uhaan bodol ni hurehguin bna aa l gej harj bna.
Солиороод л байх юм · 2020/10/11
Угаасаа АН үнэт зүйлгүй, үзэл бодолгүй шүү дээ. Ямар сайндаа баруу, зүүний үзэл бодолтойгоо мэдэхгүй хүн намын дарга болчихсон тууж явсан шүү дээ
Иргэн · 2020/10/11
Манайд өдгөө ардчилал байсан юм уу? Ардчилал нэртэй эрх мэдэл албан тушаалын төлөөх "тулаан л" болсоор байгаа шүү дээ. Энэ тулаанд адилхан орж байж "хэрээ хэрээнийхээ харыг гайхав" гээч л болж байна уу даа?
Бат · 2020/10/11
Суудал сандалд хүрвэл тэр ардчилал энээ тэрээ яамай болсон шүү дээ