Цeнзургүй зoдoг тайлж байна
2020/10/13
-9 жилийн дараа төгсөв-
Халз ярилцлагын төрөл, hard tallk хэлбэрийн Цензургүй яриа 9 жил, эрэн сурвалжлах чиглэлийн Цензургүй сурвалжилга нэвтрүүлэг 5 жилийн дараа өнөөдрөөр ийнхүү төгсөж байна.
Сэтгүүлч миний бие эрэн сурвалжлах чиглэлээр 22 жил ажиллажээ. Цензургүй гэдэг нэрээр овоглон эрж хайж, нуусан бүхнийг нь илчлэхийн төлөө өвлийн тэсгим жаварт хөр цасан дундуур туучиж, зуны аагимд нар залгин ангаж гандсан…муу үгийн сумаар сийчүүлж, доромжлол, заналхийлэл бүрийг сэтгэл зүрхгүй юм шиг зөвхөн өөртөө шингээж нулимсаа нууж залгисан 9 жил минь. Монголын дуулиан бүрийг өмнөө суулгаж тэсч үлдэхийн шаналантай, бас ялалтын уухайтай ч элгээ цөмлөж туулсан 9 он минь. Гал болгоныг атгаж , муу муухайн өөдөөс ямар ч баггүй улаан нүүрээрээ тулж, ассан гал шиг дүрэлзэж өнгөрсөн 9 жил минь баяртай. Хүн эхэлсэнээ дуусгадаг, ид үедээ өөрөө өөртөө төгсгөл хийж чаддаг байх учиртай. Боллоо. Төгслөө. Баярлалаа та бүхэндээ. Төсөл юм бол дуусч, үлгэр юм бол төгсөж, нар юм бол жаргах цаг минь ирэв.
Өнөөдөр даваа гариг. Улаанбаатарт 21.00 цаг болсон байна. Цензургүй яриа эхлэхэд бэлэн боллоо… гэж дахин би хэлэхгүй. Бүтэн 9 жилийн турш даваа гариг болгоны 21.00 цагт нэвтрүүлгээ хүлээн суудаг та бүхэн дахиж Цензургүйг үзэхгүй. Тиймээ, Цензургүй зодог тайлж байна. Амттай ид үеийн төгсгөл эрч хүчтэй, бас нэхэл хатуу байдаг юм байна. Цензургүйн буйран дээр Амьдрал фильм ханаа дугуйлж тооноо өргөлөө. Хатуу хүтүү бүхнийг хамтдаа туулсан, хугарч нугардаггүй дайчин хамт олонтойгоо Амьдрал фильм-ийг өлгийдөн авч баримтат киноны салбар руу жаахан гэрэвшингүй ч гэхдээ итгэл төгс алхаж орлоо. Нэг л өдөр Амьдрал фильм та бүхэндээ Амьдрал цувралаа өргөн барих болно. Дахиад л урагшаа нэг алхлаа. Дахиад л шинэ эхлэл өмнө минь байна… Амьдрал төгсөшгүй ажээ. Уран бүтээл өөрөө шаналантай, хүсэл тачаалтай…таашгүй ажээ.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
zochin · 2020/10/17
ich l durtai uzdeg neg nevtruuleg bailaa ,charamsaltai bna,tegechdee daraa , daraagiin uran buteeld chin amjilt chusei
Зочин · 2020/10/14
сайн ажилласан хамт олонд баяр хүргье ажлын амжилт хүсье аливаа ажилд сайн муу хэлэгдэх наад захын жижиг сажиг хэл ам юм гэхдээ олонд таалагдах биш барьж авсанаа маш сайн цэнзүүр тавь баараггүй ажилгаандаа чин зүрхнээсээ орж бай
irgen · 2020/10/14
Monhbayasgaland amjilt husye! door bichsen setgegdeluud shuumjluulj, sandarch baisan humuusiinh, bitgii too. ter zergiin nevtruulegt ene zergiin doromjlol ugaasaa irne, medeej.
Зочин · 2020/10/14
Хүлээн зөвшөөрөхүйц л юм /кино/хийгээрэй дээ Мөнхбаясгалаан. Цэнзүйргүй ярилцлага нэвтрүүлгүүд чинь Цэвэр байгаагүй гэцгээдгийг эргэж сайн бодоорой. Үүнээсээ сургамж авна бизээ. Амьдрал фильм нь амжилт дагуулах болтугай.
Зочин · 2020/10/14
Ховны хутгуур, ордны шивэгчин эзэндээ таалагдахаа больж. Юмны төгсгөл ирж байгаа нь энэ. Хуандий, шивэгчин, тайган бүгд зайлах нь. Гоё гоё
зочин · 2020/10/13
Ашгүй дээ. Амны билэггүй, дали дали гэсэн авгай одоо амараа
хн · 2020/10/13
шударга ёс монголд улам л байхгуй болсоор.хэрэгтэй нэвтруулэг байсан ш дээ
Zochin · 2020/10/13
Za tegeed buur hun gutgesen barimtar kino hiij huniig nasaar n ner hundiig n ungaaj ur huuhduuded n gai bolohvii dee. Ene balai avgai yu ch sedej bj magad!
үүлбаяа · 2020/10/13
өмхий лалар одоо бас яах гэж байгаа бол. цензургүй төгсгөл болсонд туйлаас баярлаж байна. сөнөтүгэй
Зочин · 2020/10/13
Abilga daramtalj ih oljee ene abgai xe xe