Хүнсний аюулгүй байдал алдагдаад байна хэмээн ярьсаар байгаа ч худалдааны төв болоод томоохон хүнсний дэлгүүрүүд үүнд анхаараалаа хандуулахгүй байна.

Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг худалдаалах нь энгийн нэг үзэгдэл болсон нь хяналдт шалгалт муу байгааг харуулж буй хэрэг. худалдан авагч, үйлчлүүлэгчдынхээ эрүүл мэнднийг бодсон ч тэр хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн худалдаална гэдэг байж болшгүй хэрэг. Энэ мэтчилэн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалсан томоохон худалдааны төвийн талаар хэсэг шуугиж байгаад асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй намждаг.

 

    Энэ нь өнөө үеийн хээл хахуулийн аргаар асуудлыг шийдвэрлэж байгаа гэдгийг илтгэж буй нэг хэлбэр болоод байна. эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нэгэн нь ийн асуудалд ороход хэд гурван цаас өгөөд хяналт шалгалтынханы амийг тагладаг болсон нь нууц биш. Ямар хариуцлага хүлээхгүй цэвэрхэн үлдэж байгаа бөгөөд хяналт шалгалтынхан авлигад аль хэдийн идэгдсэн нь илт. Гэвч ийм байж хэрхэвч болохгүй. Шударга үнэнээр хийсэн буруу үйлдлийнхээ хариуцлагыг үүрч байх хэрэгтэй ба зөрчилгүзй хуулийн дагуу үйл ажилагаа явуулах нь наймаачдын үүрэг билээ. Тэдний энэхүү авлига өгдөг арга муу зуршлыг өөхшүүлж байгаа хүмүүс бол хууль хяналтынхан болоод байна.

 

   Тэд хариуцлага тооцох бус авлига авч асуудлыг шийдэж өгдөг болсон нь ийн зөрчил ар араасаа гарах болж буй хэрэг.  Түүнчлэн алдаагаа засах нь битгий хэл дахин давтагдсаар байгаа нь харамсалтай. Хүнсний хугацаа дууссан хэмээн шүүмжилж байсан бол одоо бүр жоомтой хүнс худалдаалах болжээ. Тодпруулбал: УИД-ийн “Номин” супермаркетийн талх, нарийн боовны лангуун дээр жоонууд гүйж явна.  Жоомнуудыг харсан хэнд ч тааламжтай санагдахгүй нь байх. “Номин”-гийн худалдагч шаардлага тавьсан үйлчлүүлэгчийг хэл амаар доромжилж, сүүлдээ гар зөрүүлсэн хэргээр шүүхдэлцэж байсан. Мөн хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн борлуулсан, бараа бүтээгдэхүүнээ 999, 888 гэх мэт хариулт өгөх боломжгүй мөнгөн дүнгээр үнэлж иргэдэд хариулт өгөхгүй завшихаас эхлээд олон тал дээр хэл ам дагуулж байдаг. Өдөртөө олон зуу, мянгаар иргэд үйлчлүүлэхэд ихээхэн хэмээний ашиг орлого олдог.

 

 

   Хэл ам дагуулсаар буй дэлгүүрүүдийн нэг болох Номин ийн дахин зөрчил гаргажээ. Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн лангуун дээрээ хямпрал зкарлан өрдөг байсан бол өнөөдөр жоомтой бүтээгдэхүүнийг лангуун дээрээ өржээ. Энэ мэтчилэн жоом байгаа газраас хэн ч, юу ч худалдан авахыг хүсэхгүй нь лавтай. Сонссон хүний дотор муухай оргим энэ байдал худалдааны төвүүдэд байсаар байгаа юм. Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн худалдаалах нь юу ч биш бүр цоомтой бараа лангуу дээрээ байлгаж байгааг нүдээ аниад өнгөрч болохгүй байх. Тиймээс энэ асуудал хууль хяналтын анхаарч ариун цэвэр болоод хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан газруудын үүд хаалгыг барих хэрэгтэй. Манай улсад болсон болоогүй хүнсний дэлгүүрүүд их байгаа тэд ихэнх нь хууль зөрчиж үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн манай улсын наймаачид урдп хөршөөс хоол нэртэй хорыг их хэмжээгээр оруулж ирсээр байгаа юм.

 

   Урд хөршийнхөн экспортын жимс жимгэнэ дээ химийн бодис шахаж томруулсан байдаг нь үнэн бөгөөд энэ нь манай улсад худалдаалагдаж буй жимс жимсгэнүүд юм. Иргэд жимс хүнсний ногоог эрүү мэндэд тустай хэмээн ихээр хэрэглэх боловч, эрүүл мэндэд тус биш ус болж байна. Хортой химийн бодистой бүтээгдэхүүн хүний биед ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс эдгээ наймаачдын энэхүү замбараагүй оруулж ирж буй бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтаа чангаруулж өгөх хэрэгтэй.  

 

 

  Иргэн: Мэргэжлийн хяналтын байгууллагууд хортой ногоог зах зээлээс татсан юм уу, устгасан уу, зарагдсаар байна уу. Гол нь устгах хэрэгтэй.Энэ л та нарын ажил. Хор идэх ёсгүй.Зах зээлд зарагдаж буй бүх төрлийн барааны ихэнхи нь хортой бол хоргүйг нь зарлах хэрэгтэй, ил тод тавих хэрэгтэй, бид сонгоё.

 

   Иргэн: Монгол улс хүнсний бүтээгдэхүүндээ хордож удахгүй сүйрнэ шүү. тэр хортой бодисоо зарлаач авч хэрэглэхгүй байхад болно. Хүнсний том лаборторитой болж хяналт тавиачээ ганзагийн наймаагаар хүнсээ зөөхийг болиулаачээ. Төрийн дээр сууж байгаа хүмүүс энэ тал дээр толгойгоо ажиллуулж ард түмэнд жаахан ч гэсэн хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй байна.

 

   Иргэн: Хэдэн наймаачид л гаднаас хор оруулж ирээд улсыг бүхэлд нь хордуулж байхад ерөнхий сайд нь өмөөрөөд шинжилсэн хүмүүсийг дарамталж байна. Зөвхөн зарах гэсэн реклам л гардаг болсон шүү дээ. Дэлхийн хогийг хямд үнээр аваад зарж ашиг олж байна. Өөрөө л анхаарахгүй бол эмч нар бүгд гадныхны хармаанд орж сүлжээний гар хөл болоод бас давхар хордуулж байгаа.

 

   Иргэн: Хятадын бодлого Монголчуудыг ходоодоор нь алж газар нутгийг нь хурдан авах юмсан гэдэг гэсэн. Томоохон худалдааны дэлгүүрүүд байтугай энгийн ардууд ихээр үйлчлүүлдэг Хархорин, Нарантуул гэх захуудад зарагдаж байгаа ногоо жимс бүгд хятадаас орж ирдэг. Тэр дундаа химээр шарлуулсан Монгол гэх хужаа шар төмс ихээр зарагдаж байна. Энэ мэт зөндөө л зөрчил байна. Монголчуудыг хорт хавдраар дуусгах гэж байгаа одоо тэр хүүхдэд хийдэг вакцин гэх зүйлс бүгд хужаагаас орж ирж байгаа. Хаяг шошго нь зөрчилтэй байх нь нэг л сэжигтэй байгаа. Ийм байхад Монголчууд бид яаж эрүүл байх билээ. Хүнс нь хортой, эм нь химийн бодистой байхад эрүүл байна гэдэг хэцүү.

 

   Иргэн: Манайд дандаа хужаагийн хорнууд байна. Оргинал юм гэж бараг байхгүй болсон.

 

   Иргэн: Жоом гарч байна гэдэг чи арай байж болохгүй зүйл, ахуйн ариун цэвэр муу байна. Энэ хяналт шалгалтынхан нь ч одоо юуу хийж байдын, өмнө нь бас чихэрнээс хорхой гарсан тэр асуудлыг яаж ч шийдвэрлэж ямар ч арга хэмжээ авсын. Ер нь энэ байдалд арга хэмжээ авч хашраах хэрэгтэй. Зүгээр нэг торгууль авах нь багдаад байгаа бололтой. Хатуу арга хэмжээ авч эрүүл хүнс хэрэглэмээр байна.

Ч.Гэрэлтуяа