Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа асуудал бол эрүүл мэндийн яамнаас ДОХ-ын эсрэг төслийн хүрээнд үнэгүй тараагдаж буй "Соёмботой бэлгэвч" юм.

 

Монгол төрийн алтан соёмбыг бэлгэвчний уутан дээр байрлуулсан, Төрийн бэлгэдлийг хаа, хамаагүй байрлуулж хууль зөрчсөн гэх "Соёмботой бэлгэвч”-ийг тойрох хэл ам тасрахгүй.

 

Харин энэхүү бэлгэвчний үнийн хувьд НҮБ-ын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн болохоор нэг бэлгэвийг 30-34 төгрөгөөр Малайзаас худалдан авдаг байна. Төслийн шугамаар орж ирж байгаа тус бэлгэвчийг зарж борлуулахаас сэргийлж уутан дээр соёмбыг байрлуулсан хэмээн төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас тайлбарласан байна.